Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
НҮҮРСНИЙ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ТҮР ХОРООНЫ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ БОЛОВ
Нүүрсний гэх тодотголтой хэргийн түр хорооны нээлттэй сонсгол арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудаж мэдүүлэг авлаа.
- Орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг хэлэлцэв.
- Тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсч,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцлээ.
Гэхдээ сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулаагүй асуудал олны анхаарлыг илүүтэй татлаа. Б.Ганхуяг өөрөө сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч түүнийг сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн гэж мэдээлэв. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах талаар хүсэлт, албан бичиг ирүүлээгүй гэдгийг мэдээлсэн юм.
Үүний зэрэгцээ сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан оролцсон юм. Түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно.
МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛСЭН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШАЛГАЖ ЭХЛЭВ
Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр Монгол Улсын газрыг гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт мэдээлэл нотлогдож гаргаж тавилаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж эхэллээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал болон тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байна. Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан байна.
ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ГАДНА УРТ ДАРААЛАЛ ҮҮСЭВ


Холбоотой мэдээ