Хойд Солонгос улс Африк болон Өмнөд Ази дахь олон Элчин сайдын яамаа хааж байгаагаа зарлажээ. Тодруулбал, Бангладеш, Конго улс дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамд үйл ажиллагаагаа зогсоож байгаа аж. Пёньян өнгөрсөн долоо хоногт Бангладешийн Дакка дахь дипломат төлөөлөгчийн газраа хаасан бөгөөд үүнээс өмнө Африкийн Ангол, Угандагаас Элчин сайд нараа эргүүлэн татсан. Мөн Хонконг, Балба, Испани дахь Хойд Солонгосын дипломат үйл ажиллагааг цуцалжээ.
Хойд Солонгосын янз бүрийн дипломат төлөөлөгчийн газрыг хаах болсон нь санхүүгийн эх үүсвэр хомс, олон улсын хориг арга хэмжээний үр нөлөө нэмэгдэж байгааг харуулж байна гэж Сөүлийн ажилагчид таамаглаж байна. Гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгосын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газрыг Пёньянаас санхүүжүүлдэггүй бөгөөд тэд өөрсдөө мөнгө босгох үүрэг хүлээдэг аж.
Хойд Солонгосын Ким Жон Уны дэглэм сүүлийн саруудад түүхэн коммунист холбоотнуудтайгаа илүү ойртсон.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ