Сэрэмжлүүлэг: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан шуургатай | News.MN

Сэрэмжлүүлэг: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан шуургатай

Хуучирсан мэдээ: 2023.12.10-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан шуургатай

Сэрэмжлүүлэг: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан шуургатай

Арванхоёрдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

  • 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус байна.

Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж