Улаанбаатарт өдөртөө үүлшиж, оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтай салбар уулс, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ