Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо буюу АЗХ-ны тэргүүний сонгууль энэ сарын 18-нд тов гарсан. Энэ утгаараа намын залуучуудын дунд сунгааны өмнөх бэлтгэл эрчимтэй явагдаж байна.
МОАХ-аас Б.Ган-Очир, Морьтон М.Амгаланбаатар, "Опен" клубын Б.Батзаяа гэх гурван өрсөлдөгч нэр дэвшинэ гэдгээ ил тод зарлаад байгаа аж. Мөн хэд хэдэн хүн нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа боловч маргаашийн албан ёсны бүртгэлийн дараа ил тод болох тухай эх сурвалж мэдээллээ.