Б.Серик зааны барилдах эрхийг нэг жилээр хаслаа

Хуучирсан мэдээ: 2023.12.09-нд нийтлэгдсэн

Б.Серик зааны барилдах эрхийг нэг жилээр хаслаа

Б.Серик зааны барилдах эрхийг нэг жилээр хаслаа

“Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасчээ. Өнгөрөгч Пүрэв гаригт болсон барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнай нар барилдах үед Б.Серик унасан бөхийг нидэрч байгаа үйлдэл телевизийн дуранд өртөж, бөх сонирхогчдын эгдүүцлийг хүргэсэн. Тэгвэл Б.Серик заан уг үйлдэлдээ уучлалт хүссэн. Тэрбээр "Өнөөдрийн барилдааны хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Зүй бус үйлдэлдээ нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлалт гуйж байна. Монголын үндэсний бөхийн холбооны гаргах шийдвэрт хариуцлага хүлээх болно. А. Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэв.

Гэвч үндэсний бөхийн холбооны зүгээс дээрх үйлдлийг хянаж үзэн Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасав. Өнөөдөр/2023.12.09/ алтан цомын хүрээнд Архангай-Баян-Өлгий аймгийн багууд барилдах бөгөөд уг барилдаанд зодоглохоор ирсэн Б.Серик заан холбооны шийдвэрийг хүндэтгэн дэвжээнээ хүндэтгэл үзүүлэн барилдсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж