"Ази тивд хүний эрх хамгаалах тогтолцоотой анхны улс боллоо"

Live"Ази тивд хүний эрх хамгаалах тогтолцоотой анхны улс боллоо"

"Ази тивд хүний эрх хамгаалах тогтолцоотой анхны улс боллоо"

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган өнөөдөр /2023.12.09/болж байна.


 

12 : 39
2023-12-9

Монгол Улс хүний эрхийн индексээр 142 орноос 69-д жагсчээ

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Эрхэм гишүүд ээ, Гэхдээ Монгол Улсад хүний эрх зөрчигдөх явдал арилаагүй. НҮБ-ын удаа дараагийн дүгнэлт зөвлөмжид энэ талаар дурдсаар байгаа. Тиймээс Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг зарлаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг  хэрэгжүүлнэ. Хувийн өмчийн хамгаалах баталгааг зөрчих явдал гарсаар байна. Хүний үндсэн эрхээр 2017 онд 113 орноос 56-д байсан бол 2023 онд 142 орноос 69 дүгээр байрт жагсчээ. Авлигын индексээр 2017 онд 113 орноос 70-д байсан бол 2023 онд 142 орноос 86-д орсон байна. Эрүүгийн эрх зүйгээр 2017 онд 113 орноос 50-д байсан бол энэ онд 66-д оржээ. Мөн нээлттэй засаглалын индексээр 2017 онд 113 орноос 61-д байсан бол 2023 онд 142 орноос 74 дүгээр байранд жагсч байна. 

12 : 37
2023-12-9

ХНХЯ-ны ажилтан Б.Болороог хүний эрхийн тэмцэгчээр өргөмжлөв

Мөн хүний эрхийг хамгаалах эдгээр хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж, сайн үйлсийг түгээж яваа хүний эрхийг хамгаалагч байгууллагын хүмүүс цөөнгүй бий. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ХНХЯ-ны ажилтан Б.Болороог Европын холбооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгчээр өргөмжилсөн байна. Мөн Төв-Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс жендерийн эрх тэгш байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Хүчирхийллийн үндэсний төвийг шилдгээр шалгаруулсан байна.  

 

11 : 52
2023-12-9

"Ази тивдээ хүний эрх хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн анхны улс боллоо"

Тэрбээр "Хүндэт зочид оо, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны их хуралдай танхимд эхэлж байна. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, үе үеийн УИХ-ын төлөөлөл, УИХ-д ажлаа тайлагнан хариуцдаг дарга удидлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, НҮБ-ын суурин төлөөлөгчид, ХЭҮК-ын гишүүд оролцож байна. УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдэж байна" гэв.

Мөн тэрбээр үг хэлэхдээ "Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана, хэн байхаас үл хамаарч хүн бүр угаасаа заяасан үнэ цэнэ, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон. Тэр үеэс хойш нийт 299 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан байдаг. Эдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө зорьж дүгнэлт, тайлангаа гаргаж байгаа. Тунхаглал нь зөвлөмжийн шинж чанартай баримт бичиг боловч Үндсэн хуулийн суурь баримт бичиг болж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн эхний бүлэг тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хоёрдугаар бүлэгт хүний эрхийн 18 зүйлээр 60 салшгүй эрхийг баталгаажуулсан. Энэ эрхийг хангахын төлөө Үндсэн хуулийн мөн чанар оршиж байдаг юм. Хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн талаас үнэлгээ хийдэг аргачлалыг хэвшүүлж, хүний эрхийг дээдлэгч парламент байхаа зарласан. Өнгөрсөн сард өөрийн үнэлгээг хийлээ. Олон улсын парламентын холбооноос Монголыг хүний эрхийн өөрийн үнэлгээг Олон улсын парламентын холбооноос баталсан аргачлалын дагуу үнэлгээг хийсэн анхны парламент боллоо гэж мэдэгдсэн. Хүний эрхийн зөрчил хязгаарлах гол суббъект нь төр өөрөө байна. Гагцхүү төр хүний эрхийг хангах тогтолцоо юм. Хуулиар зөвшөөрсөн хүрээнд ажиллаж шийдвэр гаргах үүрэгтэй. Иргэд хуулиар хориглоогүй аливаа асуудлыг хийх учиртай. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталж, анх удаа нээлттэй ил тодоор комиссын гишүүдийг томилдог болсон. Мөн төсвийн хэмжээг 2021 оноос хойш дөрөв дахин нэмэгдүүлсэн. Мөн хүний эрх эрх чөлөөний байдлаарх илтгэлийг байнгын хороогоор бус 2020 оноос УИХ дээр хэлэлцэж, гурван тогтоол гаргаад байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд баталсан. Ингэснээр Ази тивдээ хүний эрх хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болж байна. Мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилж, Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдлаа. Мөн нам эвслээс жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 1:1 байхаар Сонгуулийн хуульд тусгасан" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-09 202.179.31.242

хулгайч дээрэмчидийн гэх гэсэн байлгүй

Avatar

Нэргүй 2023-12-09 202.179.31.242

ДӨШ

Avatar

zailaachee 2023-12-09 73.222.87.68

Юу хуцаад байгаа юм бэ
Хүний амьд явах эрх ч байхгүй улс болгосон доо сүүлийн 33 жилд Утаагаар хордуулж алж байгаа

Avatar

zochin 2023-12-09 76.67.107.193

Заавал үзэx ноцтой ярилцлага. https://www.youtube.com/watch?v=0rzM17G6uUg

Avatar

зочин 2023-12-09 66.181.180.226

Талбай дээр жагсах эрхгүй хүний эрх байдаг гэнээ

Avatar

зочин 2023-12-09 66.181.160.119

Нэг муу малчин Монголчууд ийм гоё ардчилсан улс байгуулчихна гэж хэнийч санаанд ороогүй байх даа.. Ёстой цоглог үндэстэн шүү

Avatar

Нэргүй 2023-12-09 139.5.218.188

Хүний эрхийн тухай ярьж буй бол Сэтгүүлчийг сулла,,…. Д. Мөнх-Эрдэнэ , ТУЛГА,, Мөнхбаяр,, яруу найрагч Ц. ХУЛАН нарыг суллаач ИХ-ын дарга аа… Үүний дараалал МОНГОЛын хүний эрх, эрх чөлөөг ярих нь зөв байсан болов уу

Avatar

Зочин 2023-12-09 202.126.88.192

Монголын хүний эрх бол хулгай авилга луйвар аллага бүх л гэмт хэрэгтнүүдийг хамгаалж ял завших арга заль хэрэгсэл болдог. үүнээс болж Монголд гэмт хэрэгтнүүд цэцэглэн хөгжиж нийгэм улс орон болон гэмт хэрэгийн хохирогчид туйлдан хохирч байна.

Avatar

Zochin 2023-12-09 202.55.191.130

Ed nar neeree unen sainkhan bulterch bnaa Mongol ulsad hunii erh ter tusmaa ug, uzel bodloo chuluutei ilerhiileh geed barag buh uzuulelteer shal archij bgaam bj ingej hudlaa s*****g bj bolohgui!!!

Avatar

Нэргүй 2023-12-09 59.153.112.195

Tenegtej ugub yum aa

Avatar

Утаатай хотод хүний эрх ярих гэж 2023-12-09 66.181.177.246

Үг хэлэх хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчийг хорьчихоод ямар хүний эрх яриад байгаа юм. Сайхан ярих амьдрал дээр хэрэгжилт хол зөрөөтэй

Avatar

Нэргүй 2023-12-09 66.181.189.146

МАН -д хүний эрх яриа эрх байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж