Монголын мисс Б.Мөнхчимэг санал хураалтаар шилдэг 5-д багтжээ

Монголын мисс Б.Мөнхчимэг санал хураалтаар шилдэг 5-д багтжээ

Монголын мисс Б.Мөнхчимэг санал хураалтаар шилдэг 5-д багтжээ
"Эх дэлхийн мисс-2023" тэмцээнийг Вьетнам улсад арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг тэмцээн дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн боловсролыг дэлхий нийтэд сурталчлан таниулах түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байдгаараа бусад тэмцээнээс ялгаатай. Монгол Улсын хувьд энэ тэмцээнд 2010 оноос хойш албан ёсоор оролцож байна.
Энэ жил эх орноо төлөөлөн мисс Б.Мөнхчимэг амжилттай оролцож байна. Түүний хувьд "Miss Mongolia-2018" тэмцээнд түрүүлж, Монголын тэргүүн миссээр тодорч байжээ.
Миссийн тэмцээний "Best Appearance" номинацийн санал хураалт эхэлсэн бөгөөд дэмжиж буй улс орныхоо миссийн зураг дээр лайк дарж, түгээж саналаа өгөх боломжтой. Санал хураалтын нэгдүгээр шатанд 117 сая хүн амтай Филиппин, 98 сая хүн амтай Вьетнам, 54 сая хүн амтай Мяньмар, 16 сая хүн амтай Камбож улсуудтай мөр зэрэгцэн Монголын мисс өндөр санал авч, шилдэг тавд багтжээ.
Энэ номинацийн шилдэг тавд орсноор "Miss People’s Choice" номинацийн төлөө цуглуулж байгаа оноогоо арванхоёрдугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл хоёр дахин өсгөх боломжтой болох гэнэ.
Санал хураалтаар хамгийн өндөр лайк, шэйр авсан таван оролцогчийг шалгаруулж, хамгийн өндөр саналтай нэг оролцогч нь шилдэг 20 оролцогчид өрсөлдөх эрхээ авах аж.

Өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч С.Нандин оролцсон. Байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулан С.Нандин гэр бүлээрээ 3000 гаруй мод, бут тарьсан талаар мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-09 202.21.109.2

Амжилт хүсье.

Avatar

Анаргүль 2023-12-09 66.181.161.104

well I have been trying for y

Avatar

Нэргүй 2023-12-09 192.82.64.251

Хараарай 5 улс нь хамгийн ядуу буурай улсууд байдаг юм.
Ямар ч өгөөжгүй мөнгө угаасан бизнес байдаг юмшдээ.
Сэтгэхүйн соёл дорой улсуудаас мөнгө саадаг зүйл тэнэгүүдээ
Монголчууд хошин шог зохиолын дуу дараа нь миссийн тэмцээн ингэтлээ доош орох ард түмэн болчих гэж

Avatar

Zochin 2023-12-09 139.5.217.38

Amjilt khvsiè

Avatar

Зураач Лондон 2023-12-09 90.208.245.113

Mongolian Girl !

Avatar

S 2023-12-09 66.181.176.202

SEKSEER UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2023-12-09 66.181.161.28

hoorhon shuu ta

Avatar

Нэргүй 2023-12-09 103.212.119.154

Энэ Флиппин эмэгтэй үнэн тасархай харагдаж байна. Цус хольсон эмэгтэй байна. Аав ээжийнх нь аль нэг нь америк хүн байх

Avatar

Нэргүй 2023-12-09 202.55.188.42

Америк хүн гэж үндэстэн байхгүйл дээ.

Avatar

Нэргүй 2023-12-09 202.9.47.15

Филиппин бол Португалийн колони байсан улс. Тэгэхээр португал буюу роман/араб холилдсон ч байж магад, учир нь иберийн хойг арабуудад эзлэгдэж байсан) цус холилдсон гэсэн үг. Түүх сонирхож, ном уншиж бай.

Avatar

Зураач Лондон 2023-12-09 90.208.245.113

Espana

Avatar

S 2023-12-09 66.181.176.202

S 44DESH80955877

Avatar

Иргэн 2023-12-09 103.212.116.22

Энэ 5 — аас монголын мисс тэргуулэхээр дараа нь миямар юмуудаа. Менгенчимэгт амжилт хусье

Avatar

Ха ха 2023-12-09 172.91.182.247

Надтай адилхан онигор юмаа

Avatar

Zocnin 2023-12-09 68.145.148.122

Endees yaj shalgarsan yum boldoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж