Монголын мисс Б.Мөнхчимэг санал хураалтаар шилдэг 5-д багтжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.09-нд нийтлэгдсэн

Монголын мисс Б.Мөнхчимэг санал хураалтаар шилдэг 5-д багтжээ

Монголын мисс Б.Мөнхчимэг санал хураалтаар шилдэг 5-д багтжээ
"Эх дэлхийн мисс-2023" тэмцээнийг Вьетнам улсад арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг тэмцээн дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн боловсролыг дэлхий нийтэд сурталчлан таниулах түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байдгаараа бусад тэмцээнээс ялгаатай. Монгол Улсын хувьд энэ тэмцээнд 2010 оноос хойш албан ёсоор оролцож байна.
Энэ жил эх орноо төлөөлөн мисс Б.Мөнхчимэг амжилттай оролцож байна. Түүний хувьд "Miss Mongolia-2018" тэмцээнд түрүүлж, Монголын тэргүүн миссээр тодорч байжээ.
Миссийн тэмцээний "Best Appearance" номинацийн санал хураалт эхэлсэн бөгөөд дэмжиж буй улс орныхоо миссийн зураг дээр лайк дарж, түгээж саналаа өгөх боломжтой. Санал хураалтын нэгдүгээр шатанд 117 сая хүн амтай Филиппин, 98 сая хүн амтай Вьетнам, 54 сая хүн амтай Мяньмар, 16 сая хүн амтай Камбож улсуудтай мөр зэрэгцэн Монголын мисс өндөр санал авч, шилдэг тавд багтжээ.
Энэ номинацийн шилдэг тавд орсноор "Miss People’s Choice" номинацийн төлөө цуглуулж байгаа оноогоо арванхоёрдугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл хоёр дахин өсгөх боломжтой болох гэнэ.
Санал хураалтаар хамгийн өндөр лайк, шэйр авсан таван оролцогчийг шалгаруулж, хамгийн өндөр саналтай нэг оролцогч нь шилдэг 20 оролцогчид өрсөлдөх эрхээ авах аж.

Өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч С.Нандин оролцсон. Байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулан С.Нандин гэр бүлээрээ 3000 гаруй мод, бут тарьсан талаар мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж