ОХУ 80 хоног завсарласны эцэст далавчит пуужингаар цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2023.12.09-нд нийтлэгдсэн

ОХУ 80 хоног завсарласны эцэст далавчит пуужингаар цохилт өгөв

ОХУ 80 хоног завсарласны эцэст далавчит пуужингаар цохилт өгөв

ОХУ бараг 80 хоног завсарласны эцэст Баасан гаригийн өглөө Украинд далавчит пуужингаар цохилт өгчээ. Киевт чиглэсэн агаарын дайралт бараг хоёр цаг үргэлжилсэн ч Украины агаарын довтолгооноос хамгаалах систем бүх пуужинг устгаж чадсан байна. Унасан пуужингаас болоод Киевт зарим байшин барилгад гэмтэл үүсчээ. 

Гэвч Украины төв Днепропетровск мужийн Павлохрад хотод пуужингийн улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархдав.

Зүүн Харьков мужид ч бас нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Купьянск дүүрэгт таван давхар орон сууцны барилга эвдэрсэн бол Харьков хотод долоон орон сууцны барилга, 20 гаруй машин цохилтод өртжээ. Мужийн цэргийн захиргааны дарга Олех Сыниехубовын мэдээлснээр Харьковыг зургаан С-300 пуужингаар цохисон байна. 

Украин даяар 19 пуужин харвасан. Энэ нь сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд болсон хамгийн томоохон хэмжээний халдлага юм. 19 пуужингийн 14-ийг нь Киев, Днепропетровск мужид устгасан байна. Пуужингуудыг стратегийн Ту-95МС онгоцоор хөөргөсөн. Хамгийн сүүлд есдүгээр сарын 21-нд томоохон дайралт хийсэн. Тухайн үед 43 пуужин харваснаас 36-г нь Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгажээ. 

ОХУ өвлийн улиралд иргэний дэд бүтцийг бөмбөгдөх ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байгааг барууныхан анхааруулж буй. Ингэхдээ пуужин, нисгэгчгүй онгоцыг хослуулан ашиглах магадлалтай байгааг Украины Батлан ​​хамгаалахын тагнуулын дэд дарга Вадим Скибицкий хэллээ. 

Нисгэгчгүй онгоцны хамгийн томоохон халдлага арваннэгдүгээр сарын 25-нд болсон. Тодруулбал, Иранд үйлдвэрлэсэн 75 Шахед нисгэгчгүй онгоцоор довтолсон юм.

Тэгвэл өнгөрсөн Лхагва гаригт дахин 48 Шахед нисгэгчгүй онгоцоор довтолжээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж