Олон улсын чуулганд төмөр замын бүтээн байгуулалт, төслүүдээ танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.07-нд нийтлэгдсэн

Олон улсын чуулганд төмөр замын бүтээн байгуулалт, төслүүдээ танилцуулж байна

Олон улсын чуулганд төмөр замын бүтээн байгуулалт, төслүүдээ танилцуулж байна
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “RAILWAY MONGOLIA-2023” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНД ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
📍Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум 2 дахь хоногтоо “Railway Mongolia” чуулганаар үргэлжилж байна.
📍Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Railway Mongoliа” чуулганд Монгол Улсад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, компаниуд болон Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага/ОСЖД/, Олон улсын төмөр замын холбоо /UIC/, “Рио Тинто” ХХК-ийн компани, БНХАУ-ын улсын төмөр замын газар, ОХУ-ын тээврийн яам, Ази номхон далайн нийгэм эдийн засаг нийгмийн комисс (UNESCAP) зэрэг дэлхийн нэр хүнд бүхий олон улсын төмөр замын төлөөллүүд оролцож байгаагаараа онцлогтой.
📍Чуулганаар Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, Дэлхийн төмөр замын салбарын хөгжил, чиг хандлага, Хүнд даацын төмөр замын дэвшилтэт технологи, Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал сэдвүүдийн хүрээнд оролцогчид илтгэл тавьж салбарын удирдлагууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
📍Мөн энэ үеэр төмөр замын салбаруудын үйл ажиллагааг сурталчилан танилцуулах өдөрлөгт “Монголын төмөр зам” ТӨХК компанийн үйл ажиллагааны цар хүрээ болон Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй баруун болон зүүн босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт болон Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замуудын төслүүдийн ажлын явц, эдийн засгийн үр ашиг, экспортын гарцыг нэмэгдүүлэх үр өгөөжийн талаар танилцууллаа.
📍”Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг иргэдэд биет байдлаар үзүүлж, виртуал орчинд аялуулсан нь Улаанбаатар хотоос 650 км-т Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнан үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтыг бодитоор үзэх боломж олгосон. Үзэсгэлэнд мөн тус компанийн Замын-Үүд дэх “Бүс нутгийн логистик төв”, Шилжүүлэн ачих цогцолбор, Сэлэнгэ аймаг дахь Төмөртэй төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Төмөртэй өртөөнөөс Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замаар жилд дунджаар 2000 орчим тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайг мэргэжилтнүүд онцолж байв.
📍Тээврийн долоо хоногийн форумаар бүсийн хэмжээнд тээвэр логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг цогцоор авч хэлэлцэж байна.
📍”Тээврийн долоо хоног” олон улсын форум энэ сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж