“Монголын төмөр зам” ТӨХК нь “Аюулгүй ажиллагаа-Таны оролцоо” сарын аяны хүрээнд Цогтцэций, Төмөртэй өртөөний ажилчдад “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг зохион байгууллаа.
”Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн хэрэгжилт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хүрээнд болзошгүй галын осол, аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед унтраах арга ажиллагаанд сургах, мэдээлэл зөвлөгөө өгөх, галын аюулгүй байдлын норм стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, ажилчдыг аюулгүй орчинд ажиллах, амьдрах аргад сургах энэхүү цогц сургалтыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын онцгой байдлын нэгжтэй хамтран явуулав.