Өнөөдөр /2023.09.29/ Улаанбаатар хотноо БНХАУ-ын “Fortune Generation” группийн хөрөнгө оруулагчдын уулзалт зохион байгуулагдлаа.
ТӨБЗГ-аас зохион байгуулсан тус уулзалтад ЗТХЯ, ЭЗХЯ, УУХҮЯ, ЭХЯ-ны төлөөллүүд болон “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголросцветмет” ТӨҮГ оролцсон.
Энэ үеэр Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй Баруун босоо тэнхлэгийн 1255 орчим км Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Зүүн босоо тэнхлэгийн Хөөт-Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байв.





+3
All reactions:
105