Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу тун удахгүй ажлаа өгөхөөр болжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалттай.
Д.Баярсайхан нь 2019 онд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон юм. Түүний хувьд санхүү менежмент эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм.
УИХ-ын сонгууль угтаж мэргэжлийн салбарын хүмүүс нэр дэвшихээр ажлаа өгч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа ч нөгөө талдаа санхүү, эдийн засгийн салбар "эзгүйрч" байна хэмээн зарим хүмүүс дүгнэж байна. Санхүү, эдийн засгийн хоёр ч том салбарын удирдлагууд ажлаа өгч байгаагийн нэг нь Төв банкны ерөнхийлөгч юм. Энэ мэтчилэн мэргэжлийн, санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдээ улс төрд "алдах" сонирхгүй байгаагаа ч салбарынхан нь ил далд илэрхийлэх болжээ.
Ш.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ