Хятадаас албадан гаргасан 600 хойд солонгос сураггүй байна

Хятадаас албадан гаргасан 600 хойд солонгос сураггүй байна

Хятадаас албадан гаргасан 600 хойд солонгос сураггүй байна

Хойд Солонгосоос дүрвэж Хятадад ирсэн байсан 600 орчим иргэнийг Пёньян хилээ нээсний дараа нутагт нь буцаасан. Тэгвэл эмэгтэйчүүд голдуу 600 иргэн тэр цагаас хойш сураггүй байгааг Сөүлд төвтэй хүний эрхийн байгууллагаас хэллээ.

Хойд Солонгосын хилийн хориг цуцлагдсаны дараа Хятад улс аравдугаар сард сүүлийн жилүүдэд байгаагүй олон тоогоор хойд солонгос дүрвэгчдийг буцаасан. Энэ нь дүрвэгчдийн амь насыг эрсдэлд оруулна гэдгийг тухайн үед хүний эрхийн байгууллагууд анхааруулж байв. Урвагч гэж үзвэл тэднийг эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийлэлд өртөх, цаазаар авах ч магадлалтай.

Хаалттай дэглэм учир харилцаа холбоо тогтооход үргэлж хэцүү байдаг гэдгийг хүний эрхийн байгууллага онцолж буй.

Дүрвэгсдийн дотор байсан нэгэн эмэгтэйн эгч Их Британид амьдардаг. Тэр эмэгтэй ярихдаа "Миний эгчийн хийсэн цорын ганц гэмт хэрэг нь Хойд Солонгост төрсөн явдал. Би түүнд аюулгүй амьдралыг л хүсч байна" гэжээ.

Хятадын Жилин, Ляонин муж дахь цагдан хорих төвөөс албадан ирүүлсэн хүмүүсийг Хойд Солонгостой хиллэдэг таван боомт руу тээвэрлэж яваа автобус, фургон машинуудыг аравдугаар сард олж илрүүлсэн. Хүний эрхийн байгууллага тус хоригдлуудыг Шэньян шорон болон Чанчун Тибэй шоронд хоригдож байсан гэж тодорхойлжээ. Онсонгийн гарам боомтоор 300 гаруй хүн, Дандун боомтоор 180 гаруй хүн нэвтэрсэн гэж үзэж байна. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2023-12-09 66.181.179.250

Солонгосд бас Хойд овогтон байдаг хэрэг үү?

Avatar

зочин 2023-12-09 66.181.161.111

Эргүү мал п***а

Avatar

Нэргүй 2023-12-09 38.42.106.107

Нүд үнэн чих худал гэдэг дээ. Танкаар няц дайруулж үхсэн гэгдэх дуучин хүүхэн хожимоо өмнөдөд зочилж явахыг нь харж л байлаа. Хөөрхий дуучин хүүхний үхлийг харснаа гэрчилж матрын нулимс дуслуулан уйлж байсан умардын дүрвэгч тэр үед таг байсан нь сонин. Умардыг сайн сайхан гэх гэсэнгүй. Худал битгий шүгэлдээчээ гэж байнааа би

Avatar

Thomas attewood 2023-12-09 102.90.45.155

Танд бизнес, хувийн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж зээл хэрэгтэй бөгөөд танд нөөцлөх барьцаа байхгүй юу? WERSTERN LAPO LOANS-оос сайн хүүтэй хурдан шуурхай зээл аваарай. Тэд сонирхолтой үйлчлүүлэгчдэд урт болон богино хугацааны зээл олгохдоо хурдан бөгөөд найдвартай байдаг. та тэдэнтэй холбоо барьж болно;
Имэйл; wersternlapoloanfirm@gmail.com
WhatsApp; +1(973) 506-8186
Telegram; @Wersernlapoloan

Avatar

Зочин 2023-12-09 202.9.40.2

хойд солонгосчуудын авралын гарц бол ганц Монгол улс,Харамсалтай нь Монголд хүрэх зам бараг боломжгүй.

Avatar

зочин 2023-12-09 202.126.89.60

Дутагдлыг хүнээс биш өөрөөсөө эрэх хэрэгтэй.Хятадууд буцаах магадлалтайг мэдсээр байж юунд тэнд орогнов. Бусад орон рүү шилжин суурьшихгүй яав. Өмнөр солонгос тэднийг яагаад нутагтаа оруулаагүй юм.Тэр хүний эрхийн байгуулга үүнийг мэдсээр байж яагаад өрьдчилан арга хэмжээ авч тусласангүй байж одоо хүний эрх ярьж жүжиглээд байна вэ. Хойт солонгос барууны асар хүчтэй хавчлагад байдаг. Хатуу хуультай, төртэй. Ийм байхаас аргагүй, эх орноо дайсанд идүүлнэ гэж үздэг биз.

Avatar

Нэргүй 2023-12-09 66.181.188.13

Ядарч зовсон хүмүүсийг яасан хатуугаар тавлаж байхым бэ ? Ер нь л коммунист хэвээрээ л бгаа амьтан юмаа даа,чи !

Avatar

зочин 2023-12-09 202.126.89.60

Хойт солонгосчуудыг хүнд байдалд оруулж зовоож тарчлааж байгаа этгээдүүд бол барууны хөрөнгөтнүүд.Тэд л энэ орныг хавчиж гадуурхадаг. Дэлхийн эдийн засгаас тасалж хязгаарлан,зовж зүдрэх нөхцөлийг бүрдүүлж байна. Улс орныг нь устгахаар заналхийлж байна.Ардчилагч нэртэй барууны тавиулууд энэ харгис үйлдлийг нь дэмждэг. Хойт солонгосчуудыг доромжилдог,дайсганадаг.Хэрэв баруун ийнхүү дайсагнаж хавчиж гадуурхаагүй бол Хойт солонгос бусад орны адил сайхан амьдрах үсрэнгүй хөгжих бүрэн боломжтой.

Avatar

Зочин 2023-12-09 66.181.184.120

тэнэгээс ч тэнэг хүүр юмаа чи.кк кк

Avatar

бат 2023-12-09 139.5.218.244

Хойд солонгос Өмнөд Солонгос хоёры нэг улс байж байгаад хоёр хуваагдаж одоо хүртэл дайны байдалтай байгаа ш дээ. Учир нь нэг сталинч коммунист дарангуйлал дор чучкэ гэдэг үл ойлгогдох үзлээр тархиа угаалгаж ертөнцөөс тасарч зовж өлсөж байна. Нөгөө нь дэлхий нийтийн жишгээр улс орноо хөгжүүлж амжилтанд хүрч аж үйлдвэр хөгжсөн 10 оронд багтаж байна. Өмнөд солонгосд таагүй зүйл байгаа ч хүний эрхийг дээдэлж урагшаа явж байна. Монголд МАН гэдэг улс төрийн цагдаатай улс болох замруугаа явж бна даа

Avatar

Зочин 2023-12-09 66.181.161.111

Тэр коммунист дэглэм рүүгээ тонил малаа

Avatar

Нэргүй 2023-12-09 103.57.94.76

эмэгтэйчүүдийг нь Ким жон уны хүүхэд үйлдвэрлэх уриалганд шууд утгаар нь ашиглаад дуусгах биз,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж