Шинээр 600 автобус нийлүүлэх гэрээг Даваа гаригт байгуулна

Хуучирсан мэдээ: 2023.12.09-нд нийтлэгдсэн

Шинээр 600 автобус нийлүүлэх гэрээг Даваа гаригт байгуулна

Шинээр 600 автобус нийлүүлэх гэрээг Даваа гаригт байгуулна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад "Yutong Bus Co.,Ltd" компанийг шалгаруулсан. "Энэ долоо хоногт аль нэг оролцогч талаас маргаан гарахгүй бол баталгаажуулж, 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нд шалгарсан нэг компани нь гэрээгээ байгуулна. Дараагаар нь автобусаа нийлүүлэх юм. Үндэсний хорооны гишүүд санал нэгтэйгээр зөвлөмж гаргасан" талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан /2023.12.04/ мэдээлсэн юм.
Шинэ 600 автобусыг нийт 165 тэрбум төгрөгөөр худалдан авна гэдгийг хотын даргын орлогч П.Сайнзориг онцолсон.
Энэ талаар Б.Дэлгэрсайхан сайд мэдээлэл өгөхдөө "Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны 40 гаруй байгууллага, гишүүдийг цуглуулж, ээлжит тавдугаар хурлаа 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд хийсэн. Энэ хурлыг хийж байгаа шалтгаан нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зүй зохистой зохицуулах явдал гэж харж байгаа. Энэ асуудлаар хотын шинэ даргатайгаа хамтран ажиллаж байна. Миний бие томилогдсоноос хойш анхны хуралдаанаа хийж зөвлөмж өгсөн. Түгжрэлийг бууруулах Үндэсний хороо том бүтэцтэй учраас шийдвэрийг хангаж шуурхай ажиллах нь чухал. Жишээлбэл, шинэ нийтийн тээврийн автобус орж ирсний дараа хэрхэн хүртээмжтэй үйлчлэх вэ гэдгийг хэлэлцсэн.
Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг байгуулж байгаа. Энэ зөвлөлд түгжрэлтэй холбоотой ажлыг гардан ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг оруулж, ажлын албаны дарга ахалж байна.
Цаашдаа хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, мэдээллээр хангах үүднээс иргэний хяналтын зөвлөлийг ажиллуулахаар болсон. Өнөөдөр иргэдийн бухимдаад байгаа асуудлыг шийдэхээр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан олон улсын тендерийг зарласан. Энэ долоо хоногт аль нэг оролцогч талаас маргаан гарахгүй бол баталгаажуулж, арванхоёрдугаар сарын 11-нд шалгарсан нэг компани нь гэрээгээ байгуулна. Дараагаар нь автобусаа нийлүүлэх юм. Үндэсний хорооны гишүүд санал нэгтэйгээр зөвлөмж гаргасан байгаа" гэв.
Мөн Улаанбаатар хотын таван гол зам дээр нийтийн тээврийн хүлээгдэлгүй байх зарчмаар үйлчилнэ. Нийт зургаан тойрог замд 12 чиглэлд автобус үйлчлэх гэнэ. Энэ автобус хол замд явах учраас хүлээлтийн хугацаа таван минут байна. Үндсэн гудамж, зам дээр өглөө ачааллын цагаар 07.00-10.00 хооронд хоёр минут, оройн 17.00.-21.00 цагийн хооронд хоёр минутын хүлээгдэлтэй байна. Иргэд хамгийн ихдээ таван минут автобус хүлээнэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж