Сайд Л.Энх-Амгалан агуулах ухаж, сожсон тоглоомуудыг гаргаж ирэв

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

Сайд Л.Энх-Амгалан агуулах ухаж, сожсон тоглоомуудыг гаргаж ирэв

Сайд Л.Энх-Амгалан агуулах ухаж, сожсон тоглоомуудыг гаргаж ирэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан саяхан орон нутагт ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн агуулахад гэнэтийн шалгалт хийвэл шинэ самбар, тэр бүү хэл 20 жил хадгалсан тоглоом хүртэл гарч иржээ.

Энэ тухайгаа тэрбээр “Саяхан хотын сургуулийн агуулахаас ухаалаг смарт самбарууд гарсан. Хүүхдүүдийнхээ сургалтын чанарыг сайжруул гэж өгсөн болохоос хадгал гэж өгөөгүй. Сая хөдөө сумдаар явахдаа ганц нэг сургуулийн склад агуулахаар орлоо. Шинэ самбар, теннисний ширээ, бүр цоо шинээрээ 20 жил хадгалсан тоглоомууд гарч ирэх юм. Хүүхдээсээ эд материал харамладаг, хадгалдаг боловсролын байгууллага гэж байж болохгүй” гэж мэдэгдэв.

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхэд багачуудыг хөгжихөд зориулж компьютерээс эхлээд тоглоом наадгай олон зүйлээр хангалт хийдэг ч түүнийг ашиглах нь ховор. Зарим тохиолдолд үзмэр шиг ашиглахгүй харуулаад л байлгааад байдаг бол зарим тохиолдолд скланданд хийгээд хадгалдаг.

Тэр бүү хэл сургуулийн ой болоход төгсөгч нараас нь хандив өргөж, зурагтаас эхлээд цахилгаан бараа олноор өгдөг ч түүнийг нь сургуулийн захирал, нярав нар нь хувьдаа ашигладаг гэх хэл ам ч татлах нь бий. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд агуулах ухсан бололтой.

Дараах видеог тоглуулан бичлэг үзэх боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж