Барууныхан Газын зурвас дахь геноцидыг дэмжиж байна гэв

Барууныхан Газын зурвас дахь геноцидыг дэмжиж байна гэв

Барууныхан Газын зурвас дахь геноцидыг дэмжиж байна гэв

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Пүрэв гаригт Моксвад ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийжээ. Тэрбээр энэ үеэрээ Газын зурвас дахь геноцидыг дэмжиж байна гэж барууны орнуудыг буруутгав. Энэхүү уулзалтын өмнөхөн Путин Ойрхи Дорнодод айлчлаад ирсэн билээ. Раиси, Путин нар Газын зурвасын мөргөлдөөн, Украин дахь дайн, ОХУ, ОПЕК-ийн газрын тосны үнэ зэрэг асуудлыг хэлэлцэв.

"Палестин, Газад болж байгаа үйл явдал бол мэдээж геноцид, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг. Үүнийг АНУ болон барууны орнууд дэмжиж байгаа нь бүр ч гунигтай байна" гэж Раиси хэллээ.

Газын зурваст эрх баригч Палестины Хамас бүлэглэлийг Иран дэмжиж буй. ОХУ-ын хувьд Хамас, Израиль зэрэг бүс нутгийн бүх гол тоглогчтой харилцаатай байдаг. Тус улс аравдугаар сард Хамасын төлөөлөгчдийг Москвад хүлээн авсан нь олон улсын эгдүүцлийг төрүүлсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Газын зурвас дахь мөргөлдөөн нь дэлхийн анхаарлыг Украины дайнаас сатааруулж, палестинчуудтай эв санааны нэгдэлтэй хөгжиж буй орнуудтай нэгдэх боломжийг ОХУ-д олгосон. 

Барууны орнууд Израилийн довтолгоог дэмжих атлаа Москваг дайны гэмт хэрэгт буруутгаж буй нь давхар стандартыг харуулж байна гэж ОХУ болон Арабын орнууд үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үнэн 2023-12-08 192.82.66.247

Та л эхэл арыг нь даана гээд байсан биз дээ гээд л явж байгаа байлгүй дээ. Путин 5 алхахгүй баригдах юм аа

Avatar

Нэргүй 2023-12-08 103.57.92.37

Гоншигноод л,,,,чадахгүй байж дайн дэгдээж,,,,болимоорр юм,,,,улаан а л у у р ч и нд,,,,

Avatar

Хотын уугуул иргэн 2023-12-08 66.181.179.106

АНУ-ын Gallup хэмээх нийгэм, улс төрийн судалгааны байгууллагаас саяхан Оросын иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон Oросуудын 75 хувь нь хувь хүний ​​эрх чөлөөнд сэтгэл хангалуун байна гэж хариулжээ. Ихэнх оросууд энэхүү дайн нь тэдэнд ашиг тустай гэж үздэг нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал, дайн гарснааас хойш Оросын эдийн засаг, хүмүүсийн аж байдал мэдэгдэхүйц сайжирсан гэж санал асуулганд оролцосон хүмүүсийн 56 хувь нь үзжээ. Эх сурвалж: THE GALLUP, USA

Avatar

Нэргүй 2023-12-08 103.57.92.37

За чи битгий хуцаад бай,,,

Avatar

зочин 2023-12-08 66.181.160.119

Орос Украйнруу дайрсан нь үнэн …ХАМАС Израйлруу дайрсан нь бас үнэн…Өөрсдөө эхэлж дайн өдөөчхөөд дараань пянгийнь даахгүй олон юм ярихаа болих хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-12-08 202.9.47.15

Орос тэгээд Украйнд юу хийж байгаан? Геноцид биш үү? Иран тэгээд Израйлтай дайтаач! Чадахгүй байж их унгана аа эд нар. Сачий нь хүрэхгүй

Avatar

Нэргүй 2023-12-08 37.165.192.118

Хамасын ард иванууд бгааг нотолсон шүү дээ.Муу бүхний ард оросууд хор найруулж явдаг адгийн новшнууд

Avatar

Нэргүй 2023-12-08 202.21.108.62

amia horlo putler gahai

Avatar

Нэргүй 2023-12-08 185.56.211.58

хэн тэр хамасыг энгийн номхон хүмүүсийг алж хяд гэсэн юм. дэвхрээд араа даахгүй сүүлд нь гоншигонох хэрэггүй. сүүлийн хамасын хулгайчийг алж дуустал Израйль дайнаа зогсоох хэрэггүй

Avatar

зочин 2023-12-08 59.153.112.208

ХАСАС орос хоёр адилхан, нэг нь украйн руу дайраад ялсан ч юм үгүй, буцаад гарахаар ичгэвтэр болоод гацчихсан, нөгөө нь израйл руу дайраад одоо өөрсдөө эргээд алуулж байна даа, иран дундаас нь ашиг хайгаад л хатгаас хийгээд суух, ийм улс иймэрхүү юм яриад сууж байхаас өөр яах ч вэ дээ

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.188.13

Хамас бүлэглэл хүчний харьцаагаа мэдсээр байж Оросын ятгалганд орж, дайн өдөөж өөрсөддөө лай хурааж бна доо !

Avatar

Нэргүй 2023-12-08 202.21.107.66

Оросууд нээрээ АНУ ыг НАТО тай нь, ЕХ той нь 2 хон жилд нуга дарчих юм гэж хэн санахын бэ? Оросууд үнэхээр гангарч байнаа. Өө нээрээ НАТО, ЕХ-нд ордоггүй Австрали, Япон, Ө Солонгос мэтийн улсууд нэмэгдхийн бшд.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.177.117

эмээ уу

Avatar

Нэргүй 2023-12-08 139.5.216.193

Украинд оросууд хүмүүнлэгийн ажил хийж байгаа байгаа гээд шаана шүү

Avatar

Zochin 2023-12-08 202.9.40.149

OPOC BAI BAI

Avatar

Zochin 2023-12-08 202.9.40.149

Opoc z**l z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж