Барууныхан Газын зурвас дахь геноцидыг дэмжиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

Барууныхан Газын зурвас дахь геноцидыг дэмжиж байна гэв

Барууныхан Газын зурвас дахь геноцидыг дэмжиж байна гэв

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Пүрэв гаригт Моксвад ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийжээ. Тэрбээр энэ үеэрээ Газын зурвас дахь геноцидыг дэмжиж байна гэж барууны орнуудыг буруутгав. Энэхүү уулзалтын өмнөхөн Путин Ойрхи Дорнодод айлчлаад ирсэн билээ. Раиси, Путин нар Газын зурвасын мөргөлдөөн, Украин дахь дайн, ОХУ, ОПЕК-ийн газрын тосны үнэ зэрэг асуудлыг хэлэлцэв.

"Палестин, Газад болж байгаа үйл явдал бол мэдээж геноцид, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг. Үүнийг АНУ болон барууны орнууд дэмжиж байгаа нь бүр ч гунигтай байна" гэж Раиси хэллээ.

Газын зурваст эрх баригч Палестины Хамас бүлэглэлийг Иран дэмжиж буй. ОХУ-ын хувьд Хамас, Израиль зэрэг бүс нутгийн бүх гол тоглогчтой харилцаатай байдаг. Тус улс аравдугаар сард Хамасын төлөөлөгчдийг Москвад хүлээн авсан нь олон улсын эгдүүцлийг төрүүлсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Газын зурвас дахь мөргөлдөөн нь дэлхийн анхаарлыг Украины дайнаас сатааруулж, палестинчуудтай эв санааны нэгдэлтэй хөгжиж буй орнуудтай нэгдэх боломжийг ОХУ-д олгосон. 

Барууны орнууд Израилийн довтолгоог дэмжих атлаа Москваг дайны гэмт хэрэгт буруутгаж буй нь давхар стандартыг харуулж байна гэж ОХУ болон Арабын орнууд үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж