Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтэн жавартай байна.
2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны 20 цагаас 9-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25…-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.
Эх сурвалж: УЦУОШГ
Холбоотой мэдээ