Нэг л биш…

Нэг л биш…

УЛ БОЛСОН АРДЧИЛЛЫН УХРАЛТ

Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдрөөрөө АН бодлогын реформоо “Бултаараа баяжигтун” уриан дор хийв. 90 жилийн өмнөх Эргэлтийн бодлогод “С” үсэг нэмээд сүйрүүлж буй МАН-ыг харсаар байж зогсоох ёстой сөрөг хүчин 100 жилийн өмнө С.Данзангийн хэлсэн “Баяжигтун”-д “бултаараа” нэмсэн нь өнөөгийн бидний царай, тэдний цараа хэлээд өгөв. Нэг л биш… “Хонхны дуу”-гаа тавиад л байдаг. Дуг нойрондоо дугжирсаар…

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжингийн хэлснээр “Яг 33 жилийн өмнө энд сууж байгаа олон хүмүүс, олон олон аав ээж, ах эгч нар ардчиллыг эхлүүлсэн. Одоогийн ярьж байгаа авлига, хүнд суртлыг устгая, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, шинэ цаг ирлээ гэсэн уриа лоозонгууд тэртээ 33 жилийн өмнө ч гэсэн яригдаж байсан, бид 33 жилийн дараа ч ярьж байна”. Х.Тэмүүжингийн асуугаад байгаа “Дүр эсгэсэн, гажуудсан ардчилал бий болж байна. Яагаад гажив, яагаад зорилгодоо хүрсэнгүй вэ?” гэдгийг бодох, сөхөөрөх нь энэ намд даанч цөөхөн санж. Ардчилсан намд өнөөдөр барууны чиг баримжаатай нь цөөнх болжээ. Тэд нэг л мэдэхэд өөрсдийн зорьсон зорилгынхоо эсрэг талд гараад зогсчээ. Эрх баригчид ч энэ завшааныг ашиглан таван нам нэгдсэн өдөрт нь зориулж “МҮДН”-ийг нүүрсний хэрэгт холбогдуулан буруутгасан нь ердөө ч санамсаргүй тохиолдол биш. Наанаа Ардчилсан намд данстай ч цаанаа МАН-ынхантай худ ураг, халаас нэгтэй болоод удсан нөхрийн явуургүй тоглолт явсан нь Л.Гантөмөрийг сонсголоор шорлох гэсэн санаархал байв. Үгэнд нь ороогүй намын даргын байр суурийг тэр ганхуулах нь.

Ардчилсан хувьсгалд оройлон оролцогчдыг үе шатттайгаар харлуулж ирсэн тэрбээр өнөөдөр том хэвээрээ байна.

Бусдын заавраар будилж явсан НАХЯ-ны генералыг бидний бахархал гэж итгүүлж, уяраасан тэрбээр өвгөн генералаас илүү их бүтээн байгуулалтыг хятадууд хийж өгсөн гэдгийг дурсдаггүй.Учир нь өвгөн генералыг хүндэлсэндээ бус барилгын цэрэг гэдэг БНМАУ-ын “боолчлолыг” сэргээх далд санаа агуулсаныг цэргүүдээр бариулсан мухар төмөр зам гэрчилнэ. Ингэхийн тулд түүнд нам нь ч хайран байсангүй. Нарийн  царигтай төмөр зам барьвал хятадууд танкаа ачаад ороод ирнэ гэхэд итгэгсэд нь дэндүү олон болохоор МАН-тай нийлж Монгол Улсын төмөр замын баримтлах бодлогыг ч өөрчлүүлж чадсан. Тэдний төлөөсөнд  монголчууд тэрбумаар тооцогдох долларын орлогоо алджээ. Гэвч түүнийг, тэднийг тахин шүтсэн хэвээрээ. “Төр шийдээчээ” гэж орилогсод олонх болсон төдийгүй хувийн өмч, хувь хүний эрх чөлөөг өмгөөлсөн нэгнийг нийгмээрээ хараах нь холгүй яваа бид нэг л биш ээ.

Мэлхийг амьдаар нь чанахын тулд хүйтэн усанд хийгээд аажмаар халаадаг шиг бид  аажим аажмаар өнгөрсөн рүү ухраахыг тэд санаархах болсон бөгөөд үүнийг иргэдийн айдас, бухимдал, эмзэглэл, үр хүүхэд, үнэт зүйлсээр нь далимдуулан  алхам алхамаар амжилттай хэрэгжүүлж байна.

Ардчилал тийм ч сайхан зүйл биш бөгөөд түүний үр шимийг монголчууд хүртээгүй төдийгүй хүртэх боломжгүйгээр хазайж, хазайснаа ч харалгүй хараан зүхэж байна. Ардчиллаас хамгийн их хожсон нь хэн бэ гэвэл МАН.  Тийм атлаа хамгийн ихээр хараадаг нь бас тэд.  Ардчиллын 33 жилд ийм боллоо гэж амны зоргоор аашлахыг нь сонссон байх. Тэнэглэл хязгаар байх биш, тэд өөрсдөө 8-аас бусад жилд нь төр барьсан байхыг сануулах нь илүүц биз. Ардчиллынхан

ЗУЛ БОЛСОН БНМАУ-ЫН СҮНС БИЕЖИВ

Баруун төвийн бодлоготой гэж өөрсдийгөө тодорхойлсон ч зүүний МАН-д байхаар гишүүд дэндүү олонхыг нь бүрдүүлдэг нь харамсалтай. Хэрэвзээ гишүүдээ тестлээд үзвэл олонх нь зэс нь цухуйна. Алтны дэргэдэх гуйл шарлана гэгчээр Ардын намаас ялгаа даан ч тэдэнд алга. Өнөөдөр ардчилсан хувьсгалын буянаар хүний эрх, эрх чөлөөг төрөлхийн заяагдсан зүйл гэж бат итгэж өссөн залууст зүүний социал демократуудаас өчүүхэн ч ялгаагүй шахуу харагдаад буй нь өөрсдийнх нь үнэт зүйлсгүй, эрх ашгийн төлөөх нэгдлийн буруу болохоос өөр юуных ч биш гэдгийг ухаараагүй цагт энэ нам эргэж өндийхгүй нь. Харин эрх баригчид энэ хугацаанд алгуурхан санасандаа хүрэхийг хичээж, үг, үйлдлээрээ түүнийгээ илэрхийлж ирэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн оролцоогүй чөлөөт зах зээл гэж байхгүй талаар зандарч байсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар ердөө жилийн өмнө Турк улсад айлчлахдаа улсаа “БНМАУ” гэж албан хуудсаараа зарласан зүгээр ч нэг гоёчирхол биш байлаа.

Тэдний далд санаа нь сайтар боловсрлуулсан ардчиллыг устгах төлөвлөгөө байжээ. Авлигаар далилдуулж адгийн амьтад эрх мэдлээр хуяглаж байна. Хүн биш мал төрийн хамгаалалтад байсаар байгаа төдийгүй хувийн малаа өсгөсний төлөө улсын аварга малчин цол олгох агаад түүнийг дагалдах тэмдэг БНМАУ-ын үеийн сүлдтэй байх нь хачин. Түүгээр ч зогсохгүй төрийн сүлдээ өөрчилсөн хэр нь далбаагаа хэвээр үлдээж, социалист одыг авсан болоод аргацаажээ. Монголын төрийн алба улстөрчдийн үе залгамжилсан бүтэцтэй болсон бол төртэй хамааралтай бизнес л оршин тогтнож, бусад нь дампуурах системийг угсарчээ. Төрийн өмчит компаниудын хөрөнгө ДНБ-нээс даруй их наядаар давсан бол эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаа, тэр ч бүү хэл онцгой байдал, шашны удирдагчийг ч намынхан томилж, томилогддог болсон нь нэг л биш. Товчхондоо нам, төрийг шүтэх мухар үзэл биднийг залах болжээ. Өнгөрсөн нийгэмд ганц бие байсныхаа төлөө татвар төлдөг байсан бол өнөөдөр нууц амрагт ял оногдуулдаг болох тухай барууны бодлоготой намын зүүнтэн санаачлаад сууж байх жишээтэй. Шахмал түлшнээс болоод угаартаж амиа алдвал өөрсдийнх нь буруу гэж улайхгүй хэлэдэг төрийнхөн утаатай хотод амьдарч, амьдралаа авч явахаар үйлчилгээ үзүүлсэн иргэдээс авдаг татварыг хоёр дахин нэмэхээр болов. Тэдний орлогоос шууд 1 хувийн татвар авах бол банкны шимтгэлд дахиад нэг хувь, НӨАТ 10 хувь гээд ашигтай, ашиггүй нь хамаагүй. Борлуулалтаас 14 хувийн татвар авна гэж боолчлолын албадлагыг бидэнд шууд тулгав. Ажил хийж буй л бол албан татвар, даатгал зэрэгт цалингийн тал орчмыг авдаг төрийн боолчлолыг байх ёстой зохицуулалт гэж гөрдөхийг нь яана. Төрд эрх мэдэл, хөрөнгө төвлөрүүлснээс бизнесийн орчин хязгаарлагдаж, тонууль, хулгай газар авдагийг банк, нүүрс, сангийн хэргүүд харуулаад байхад л улам төрийг данхайлгах тухай ярьж, хулгай хийсэн газарт бүрэн эрхт төлөөлөгч томилохдоо Монгол Улсын бус БНМАУ-ын хуулиар томилох жиштэй.

Ийнхүү зул болсон БНМАУ-ын сүнс биежин удахгүй төмөр нүүрээ харуулах нь. Харин монголчууд халамж нэхэх бөгөөд түүнийгээ ч авч, хариуд нь эрх чөлөөгөө хязлуулснаа мэдэхгүй явна.

Х.Нямбаатараас эхлээд нэгнийх нь халаасыг сэгсэрсэн мөнгөөр өөрсдийн хамсаатнаасаа 20 мянган зуух аваад нөгөө хэсэгт нь тараан угаартуулж алах тухай ярьж байхад бид баярлаад сүйд… Зул болсон БНМАУ-ын сүнс хойд төрлөө олсон төдийгүй хэлд орохоор шулганаж байна. Удахгүй эрийн цээнд хүрэх вий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.160.88

Элий балай юм сараачиж хагалж бутаргах гэсэн хорон санаатай новшнуудыг сураггүй болгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-08 139.5.216.158

Хүн төрөлхтний 95% нь тэнэгүүд байдаг гэж Бернард Шоу бичсэн байдаг! Дорх комментуудын 95%-ийг тэд л бичжээ!! Огт мэдэхгүй сэдвээр эцсийн үнэнийг мэдсэн мэтээр мэдэмхийрэх нь жигшмээр бөгөөд өрөвдмөөр!!!

Avatar

Зочин 2023-12-08 202.126.88.192

Наран төгс гуай монгол улсад ямар их өшөө хонзонтой болоод хорлонт дайсагнасан гүтгэлэг тарааж монгол улсын дайснуудаасаа илүү хорт дайсан болдог байнаа.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.188.13

Хар нялхаасаа орон байрны хулгай хийсэн, төвдийн гэрз нохойн гөлөгийг энд оруулдаг нь ёстой нэг л биш дээ ! Ньюс.мн Оросын бууны нохой болж хувирах нь үү дээ !!!

Avatar

Зочин 2023-12-08 203.91.115.51

МАН-ы хулгайчууд бол бүгд хятадын тавиулууд, ху жаа эзэддээ үнэнч гэж жигтэйхэн.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.183.22

Хятадын коммунист намын монгол дах салбар МАНы хулгайчууд одоо бүр цагаандаа гараад хил залгаа аймгийг сум сумаар зардаг болсон. хүнсний талоноор улсаа худалдсан долоогчид нь хулгайч даа магтан дуулаад сүйд. гөлөгнүүд

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.191.28

шахмал түлшинд угаартаж амь насаа алдсан хүмүүст мөнгө өгөхөөр яаж сэтгэлийн шарх нь эдгэх яум бэ.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.191.28

дэлгүүртэй машин бол өвөрмөц гэдгийг ардын нам ойлгохгүй

Avatar

Зочин 2023-12-08 66.181.184.45

Их луйврын толгойлогч , жүжигчин Элбэгдоржийн ятгалгад автаж тусгаар тогтносон Монгол улсыг доош хийж эх орны минь нэр хүндэд ноцтойгоор халдсан түүний барууны эздэд төр засгийн удирдлага, МАН болон бусад намууд мэдэгдэл өгөх ёстой. Бараг бүх улсууд зүүний намтай, энэ бол ардчилал

Avatar

Зочин 2023-12-08 66.181.184.45

Тарвагадорж луйврын мөнгөөрөө тэнэж Монголыг, Монголын ардчиллын гол баталгаа МАН-ыг барууныханд муулдаг ажлаа хийгээд, нөгөө ардчилагч болж жүжиглээд явжээнэ. шүү. Луйврчинг хэрэгт татахаар эндээс ярьж хэлмэгдлээ зарлаж Эзэд нь суллахыг шаардахндээ.

Avatar

Зочин 2023-12-08 66.181.184.45

Сэтүүдчийн оронцог өөрсдийгөө хүн болго. Мягмардорж гэнүү бас нэг. хог энэ этгээдээс дутахгүй шаар олоод авч Эзнийхээ хоолны шавхрууг булаадах вий. МАН-ыг гөрдөж харлуулж амьдраад амжилт олохгүй нийгэм бүр жигшинн

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.186.55

Муу АНУ-ын нохой-Баттулга дээрх зурган дээр юу хийж байна вэ?

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.188.13

Баттулга чинь АНУ-ын нохой биш Оросын нохой ш дээ !

Avatar

Нэргүй 2023-12-08 188.162.254.73

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

Avatar

s 2023-12-08 66.181.176.202

AX NRTAI80955877

Avatar

ЦОГ мн 2023-12-08 66.181.180.184

ezengui hogiin yum bichij. nam gej uhej bna . oorsdoo mgld amidardaggui humuus l ingej bichih biz. naad namuudiig chini l harin uls tord oroltsoh erhiig ni haaj shineer ehluuleh heregtei

Avatar

Зочин 2023-12-08 66.181.161.24

Энд яагаад Элбэгдоржийн зураг байхгүй байна аа, News.mn-ээ? Шударга л байя л даа!

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.186.176

ezniigee yu gej oroldohob kk

Avatar

зочин 2023-12-08 202.126.89.60

Улсын нийт баялагийг хэдхэн хүн луйвардаж хувааж завшихыг ардчилал гэдэг юм

Avatar

Нэргүй 2023-12-08 202.21.107.25

haha

Avatar

Нэргүй 2023-12-08 202.70.34.27

энэ сайт чинь Элбэгдоржийнх юм билээ шүү!!!

Avatar

Иргэн 2023-12-08 66.181.178.195

Дээр нь бас болоогүй ээ. Хөгшин үнээ энэ тэр гэсэн үлгэр ярьж байгаад Эрдэнэтийн 49%-г луйвардчихсан гэж байгаа. МАН харин төрд эргүүлж авч ирсэн байх шүү. Иргэдийг цагаан цаас, өөрсөд шигээ тахианых шиг өчүүхэн тархитай, 1 байтын ой санамжтай гэж боддог бол эндүүрэл дээ сэтгүүлчийн оронцог минь.

Avatar

Иргэн 2023-12-08 66.181.178.195

Ардчилал гэхээр л АН гэж ойлгодог энэ мэтийн оркууд их байх юмаа. Ардчилал чинь ард түмний өмч болохоос биш АН-ых бишээ тэнэг минь. Харин сүүлийн хоёр гурван жилийн үйл явцыг харахад АН-аас илүү МАН ардчилалыг хамгаалаад байх. Хулгай луйвруудыг илчилж их хурлын сонсгол хүртэл хийж байна. Үнэндээ бол Зоригыг нухчихаад баг зүүсэн ардчилал гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлээд, хэдхэн гэр бүл Монголын бүх л баялгийг хуваагаад авчихсан.

Avatar

Нэргүй 2023-12-08 103.212.116.51

Яршигтай гийнадаг гөөлөг вэ

Avatar

Нэргүй 2023-12-08 124.158.70.226

НАРАНТӨГС ухаалаг сэтгүүлч үргэлж зөв дүгнэлтийг хийдэг. МАНг үргэлж эрүүл бус систем ярьж хэрэгжүүлдэг. Эрэг шураг, араа шүд нь хоорондоо тохирохгүй механизмыг ажиллуулж улсаа өрөнд оруулж хямруулдаг. Одоо бол чанартай нүүрсний буянаар л арай чүү гал алдчихгүй шиг ажиллаж байна. МАН ялахаар л нүүрсний үнэ өсч тэднийг авардаг.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.161.238

Ху нам буух болжээ

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.160.88

Овоо тэнэг гаруу

Avatar

МАН чинь монголыг зараад дууслаа 2023-12-08 66.181.160.68

одоо оросын коммунизм зүүн европын коммунист улс орнууд гэж байхгүй, коммунизмын манлайлагч нь манай урд хөрш хятадууд л байгаа. энэ коммунизмыг зогсоо зайгүй сурталдаад байгаагийн цаана хятадын коммунист нам л байгаа. энэ сошиалаар коммунизмын тухай нэг их сайшаасан постууд битүү шэйрлэгдэж байгаа тэр чинь мөнгө шүүдээ тэр их мөнгийг хэн гаргаад байгаа юм. ганц урд хөршийн бодлогыг дагана гэж МАН-ы хулгайчууд илт тулгадаг болсон. монголын тусгаар тогтнолыг тийм амар авахгүй шүү муу лалруудаа.

Avatar

Нэргүй 2023-12-08 59.153.113.132

Тэглээ ч тэр 20 мянган зуух гэсэн нь цахилгаанаар халдаг, үхсэний чинь угаартах, ер нь энэ мэт сэтгүүлч нэртэй новшнууд худал хуцаж хүмүүсийн тархийг сэгсэрч үнэндээ дуусахгүй юмаа

Avatar

Нэргүй 2023-12-08 202.126.89.170

ОРКОО, МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙЖ МЭДЭМХИЙРЧ БАЙ. 15 000 ЦАХИЛГААН ХАЛААГУУР, 20 000 Ш НҮҮРС ТҮЛДЭГ ТӨМӨР ЗУУХ ТАРААНАА. НҮҮРС ТҮЛЭХЭЭР УГААР ГАРЧ Л ТААРАА. ОРКОО ЯВЖ АРХИА ГУДАР, эсвэл ХОНИО ХАРИУЛ !!!

Avatar

Нэргүй 2023-12-08 59.153.113.132

Пиздa битүү үг үсгийн, дүрмийн алдаа, энэ сэтгүүлч нэртэй сэвээчид ер нь юу бичиж байгаагаа уншдаг юм уу? санаанд орсноосоо сараачдаг сармагчин шиг л байх юм. Ичиж үхмээр ЛХАГВАА НАРАНТӨГС, чи болоогүй юм байна намын б**с долоодог гуйлгачин минь. Эхлээд зөв бичээд сурчихаач

Avatar

Иргэн 2023-12-08 202.126.88.73

Нарантөгсөө чиний эзэн хүзүүгүй хужаадорж чинь хамуудтайгаа нийлээд энэ улс орныг 30 н жил идээд ард түмнийг нь архи, гуйланчлал 2 т нь живүүлж хаячихаад явсан шүү дээ. Чи эзэндээ нэг сайхан халаач хамаа гээд орооч хөө.

Avatar

Нэргүй 2023-12-08 45.14.71.23

Өмч хувьчлалаар хамгийн их баяжсан хүмүүс бол тухайн үеийн үйлдвэрийн дарга нар буюу МАНыхан байлаа. МАНын дарга нар бүх үйлдвэрүүдийг эрээн лүү төмрийн хаягдал нэрээр зөөж ажилчин ангийг нь гудамжинд гаргасан даа.

Avatar

зочин 2023-12-08 202.126.89.60

х****а.Хувьчлалыг АН төрд гармагцаа л эхлүүлсэн Хамгийн эхлээд өндөр үр ашигтай Зүүнхараагийн спиртийн үйлдвэр , Апу гээд сороос нь эхэлж үнэгүйдүүлж завшсан, Банкуудыг дампууруулсан, Бүр сүүлд улсын төсөв бүрдүүлэгч гол үйлдвэр болох Эрдэнэтийг булаах гэж бохир савраа дүрж байсан.Төсөвт өгөх мөнгийг нь 2 гаруй дахин унагаж байсан.Эд нар л манай эдийн засгийг сүйрүүлсэн Үүнийг засах гэж одоогийн төр чадлаараа зүтгэж байна.Харамсалтай нь Ковидоос эхлээд бусад их хүндрэлүүд саад болж байна

Avatar

Нэргүй 2023-12-08 77.248.52.248

tiim bna, neg l bish… 30 garan jil NAM, JALGA DOV, e****z HURLIIZ yrij, taltsaj deer doorgui ELIIRLEE. Etsest ni MONGOL ta yu hojiv? Delhiin hugjluus alsarch, NUHEN JORLON- doo jivseer

Avatar

Зочин 2023-12-08 66.181.181.99

Хүзүүгүй нүүрсний сонслголоос зугатаагаад АНУ DC орчихсан дальчихгаад сууж байна. Укра гийн араас улсаа саммарчих бий дээ.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.179.144

УИХ, орон нутаг, ерөнхийлөгч гээд бүх сонгуулийг би дандаа АН-д өгдөг байсан, хэрэв энэ сонгуулиар Жонкуу нэр дэвшвэл сонголтоо өөрчлөх болох нь дээ, nяздyy гэж . . .

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.189.100

Хүрэлсүх ээ Хулгар бөхөд юугаар барьцаалагдсан болоод энэ нөхөр чинь Данхаар дамжуулан та бүхнийг базаад байдаг байнаа. Энэ засгийн газарт өөрийн гэх эрх мэдэл ер нь байна уу…Юу л болоод байна. Сонгуулийн дараа Жонхуу ерөнхий сайд болно ч гэх яриа гадуур байхын… Өөрийн чинь хамгийн том алдаа бол залгамжлагчаараа Оюуэрдэнэ гээч боловсролгүй чадваргүй амьд сүг тавьсанд л байна. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР АА ОГЦРУУЛЖ ЦЭГЦЛЭЭЧЭЭ

Avatar

зочин 2023-12-08 202.126.89.60

Ковидоос эхлээд асар хүнд бэрхшээлүүд тохиолдсон сүүлийн жилүүдийг МАН төрд байсан тулдаа л харьцангуй бага хохиролтой давлаа.Ардчилагч гэх луйварчид, хоёр хөршийг үзэн ядагсад хэрэв төрд байсан бол монгол орон сүйрэх байсан. Манай иргэд эд нарын хэн болох, ямар хорон санаатайг яс махандаа хүртэл мэдэрсэн. Тэгээд зөв сонголт хийсэн. Улс орноо хүнд байдлаас гарган эдийн засаг,бизнесээ сэргээх, иргэдийн амьдралыг хэвийн төвшинд хүргэх,бүтээн байгуулалт өрнүүлэх гэж төр бололцоот бүхнийг хийж байна

Avatar

зочин 2023-12-08 202.126.89.60

Бусдад урвагч,буруу санаат этгээдүүд яаж ч гүтгээд үр дүнд хүрэхгүй. Монголчууд зөв замаар явж байна.Одоогийн төр засаг зөв ажиллаж байна.

Avatar

БААТАР 2023-12-08 202.9.40.94

Тархиа сайн угаалгажээ

Avatar

Нэргүй 2023-12-08 45.14.71.23

Ковидоор далимдуулж МАНыхан чинь 6 тэрбум долларын өр тавиад идчихсэн одоо өрнийхөө барьцаанд өмнөговь аймгаасаа эхлээд хятадуудад зарж эхэллээ дээ. 6 тэрбум доллараар юу ч хийгээгүй. дарханы замаа ч барьж дуусаагүй бгаа шүү. МАН бол Монголын №1 дайсан юмаа

Avatar

Иргэн 2023-12-08 66.181.189.222

Өнгөрсөн 33 жилийн муу муухай , буруу зөрүүг хэн хүнгүй улиглан давтаж, жигшин зэвүүцэж, МАН-ыг гэдэсийг нь дүүртэл хараавч. Үүнийг ингээд засах ёстой юм шүү гэсэн олигтой нэг ч санаа хэлж чадахгүй хий хоосон сүржигнэгчид өт хорхой мэт олширсон ажгуу

Avatar

Нэргүй 2023-12-08 202.126.90.39

Цэдэнбал Батмөнх даргын үеийн МАХН МАн 1990 онд дууссан тэрнээс хойш дан хулгайч авилгач алуурчид МАН-д үлдсэн одооч ордог

Avatar

Нэргүй 2023-12-08 107.189.10.175

Бүгд Найрамдах Монгол Ард Улс Мандатугай.

Avatar

Нэргүй 2023-12-08 202.126.89.39

Ерөнхийлөгч маань улс орноо хааш нь чирнэ вэ?

Avatar

зочин 2023-12-08 202.126.89.60

Ардчилал ярьж монголыг үхэл рүү чирэгсэд бол барууны тавиулууд,тухайлбал АН гэгч хулгайч луйварчдын үүр.Бүр 1990 оноос л эхлээд, зах зээлд шилжвэл бүгд баяжина,хөрөнгийн эзэн болно гэж иргэдийг хуурч, төрд гарангуут, эрх мэдлээ ашиглан,нийгмийн өмчийг идэж ууж эхлэсэн.Хэдхэн сарын дотор таргалсан.Толгойлогчид нь монголын хамгийн том баячууд болж,иргэдийн хөдөлмөрийг 30 гаруй жил мөлжиж байна.Ашиг орлого тэдний хармаа рүү л цутгана. Гэтэл энгийн иргэд улам ядуурч,гуйлагчдын тоо өссөөр.

Avatar

Нэргүй 2023-12-08 136.144.33.43

хаха ардчилал өмч биш. үгээ олохгүй л байна даа.

Avatar

Нэргүй 2023-12-08 188.162.254.73

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Зочин 2023-12-08 64.119.29.46

Манай улс естой буруу дэвээд л бна даа ийм их баялагтай 3.5 сая хүн амтай тэгээд баян ядуугийн ялгаа ихсээд нэг л биш дээ ингэж хол явахгүй дээ өөрчлөлт шинэчлэл естой 2024 онд л хэрэгтэй бна даа ард түмэн мэдэж бгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-12-08 59.153.114.228

БУГС ДОЛГЧИД НЭГ Л БИШ АМИА ХОРЛОХ ВИ ДЭ

Avatar

S 2023-12-08 66.181.176.202

SEKSEER DYRAAR80955877

Avatar

Нэргүй 2023-12-08 43.242.242.59

Л.Наратөгс гэдэг хурлийз монголчууд биднийг доромжилж дээрэлхэж ханахгүй юмаа. Энэ хүнийг хашраагаад өгөх хоншоортой монгол эрчүүд байхгүй болчихсон юмуу. Ер нь монгол улс нь хятадаас туурга тусгаар улс болсонд энэ хүн үнэн дургүй. Шууд санаа бодлоо хэлж бичдэггүй дандаа хүний эрх, МАН-ыг болохгүй байна гэсэн халхавчтайгаар цаад санаагаа хэлдэг жишээ нь "зул болсон БНМАУ" гэх мэт. Монгол улс ямар нэртэй ч бай үеийн үед оршин байх болноо . Та нар хол явахгүй

Avatar

Нэргүй 2023-12-08 45.14.71.23

өлөгчин минь нүдэн дээр чинь 6 тэрбум долларын өр тавиад эхнээсээ өмнөговь аймгаасаа тасдаад зарж эхэлж байхад юугаа харж байдаг г***й вэ чи. Чам мэтийн тархигүй малууд нь яахав эх орноо худалдаж идээд идсэн нүглээ даахгүй харваж үхээд дуусна. Эх орноо худалдсаны горыг үр хүүхэд чинь үүрч насаараа амьэны я*****с зөөж эх оронгүй зовж зүдэрч явах нь дээ мал минь

Avatar

Лхагва очио 2023-12-08 66.181.179.250

хулгайч нараа цуглуулан хаигаалдаг хулгайч нартайгаа чадар хэмжээгээрээ тэмцэж буй хоёр намыг алийг нь сонгох вэ

Avatar

Зочин 2023-12-08 103.212.116.155

Ардын намыг сайн муулвал муусайн сонгогчид АН-д санал өгөхгүй хаашаа зайлдаг юм гэж бодож байна уу.ХУЦВАААА

Avatar

АН алдаа оноо их байгаа гэхдээ хүний эрхийн бамбар бол АН 2023-12-08 103.212.119.55

АН уулын чинээ алдаа хийсэн зарим улс төрчид авилгал идэгдсэн үнэн. АН санал өгөхгүй зоригтой үгийг бидний удирдагч Ю.цэдэнбалын үед МАХН санал өгөхгүй гэвэл та ?? АН газрыг байрыг иргэдэд өгч тал нутгаараа приус унан давхих зуур АНУ рүү гар утасаараа ярьдаг болжээ.Үг хэлэх эрх чөлөөний бамбар АН

Avatar

Нэргүй 2023-12-08 202.126.90.39

Үгүй шүү үзэл суртал реклам сурталчилгааг хамгийн сайн хийдэг нь МАНынхан шүү

Avatar

чоогоо 2023-12-08 66.181.160.107

Үхэр монголчуудын хохь нь болж. Ардчилалыг анархи байдал гээд ойлгочихсон, эрх чөлөөтэй байж чадахгүй бол ху дөнгөнд эргэж ороход тун ойрхон болчихоод байгаагаа ойлгохгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж