Данийн парламент шашны бичвэрүүдэд зохисгүй хандахыг хориглож, Коран судрын хууль гэх хуулийн төслийг өргөн барив. Хууль зөрчсөн тохиолдолд торгууль төлөх юм уу, хоёр жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ. Дани болон хөрш Швед улсад сүүлийн үед Коран судар шатаахтай холбоотой гудамжны жагсаал цуглаан ихэссэн. Энэ байдал хурцдаж, Скандинавын аюулгүй байдлын асуудал болоод байна.
Гэхдээ Данийн парламентын Пүрэв гаригийн хуралдааны үеэр сөрөг хүчний олон гишүүн уг хуулийг төслийг эсэргүүцжээ. Баруун төвийн эвслийн засгийн газар харин "Шашныг шүүмжлэх нь хууль ёсны хэвээр байх болно. Хуулийн төсөл багахан нөлөө л үзүүлнэ" гэж мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд гадаадын Элчин сайдын яамдын байрны өмнө коран судар шатаасан 170 гаруй хэрэг гарсан. Үүний дараа буюу наймдугаар сард дэлхий нийтэд дохио өгөхийн тулд уг хуулийн төслийг анх санаачилжээ. Ийм хэрэг нь террорист аюулыг нэмэгдүүлж буйг Данийн тагнуулын алба анхааруулсан байна.
Швед улсад ч бас коран судар шатаасан хэрэг олон удаа гарсан. Ирак дахь Шведийн Элчин сайдын яамны өмнө коран судар шатаасан хэрэг долдугаар сард гарсан. Тиймээс өдгөө тус улс ч бас шашны бичвэрүүдэд зохисгүй хандахыг хориглосон хуулийн төслийг хэлэлцэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ