"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хэргийг прокурорт шилжүүлжээ

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хэргийг прокурорт шилжүүлжээ

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хэргийг прокурорт шилжүүлжээ

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт үйл ажиллагаатай холбоотой нээлттэй сонсгол дөрвөн өдөр үргэлжлэв. Нээлттэй сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан оролцсон юм. Түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Харин прокурорын байгууллагаас Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон байж болзошгүй гэх хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирсэн, прокурор хянаж байна. Шийдвэр гараагүй" гэдэг мэдээллийг өглөө.

Тэрбээр сонсголд гэрчээр оролцох үеэрээ “2004 онд анх “Тавантолгой” ХК нүүрсний экспортыг эхлүүлсэн. Тухайн үед Хятадын хэдэн машин явдаг, монголчууд ойртож чаддаггүй байсан. Тухайн онд УИХ-ын гишүүн болоод Цогтцэций суманд очиход хөгшчлүүл уйлаад сууж байсан. Хятадууд ирээд Тавантолгой руугаа ойртож чадахгүй боллоо гэсэн. Бид нар сумын удирдлагуудтай хамт очиж, тэр нөхдүүдтэй уулзсан. “Монголчуудыг яагаад ажиллуулахгүй байна вэ гэсэн. Танай монголчууд 100 тоннын даацтай машин барьж чадахгүй шүү дээ гэсэн. Ардчилсан хувьсгалын үр дүнд хуримтлуулсан мөнгөөрөө буюу 25 сая ам.доллараар “Тавантолгой транс” компанид хөрөнгө оруулалт хийж, Өмнөговь аймгийн 300 хүнд сурагалт явуулж, Монголын анхны үндэсний хөрөнгө оруулалттай хөрс хуулдаг, олборлолт хийдэг компанийг байгуулж, өмнөговьчуудаа ажлын байраар хангаж байсан. Энэ үед нүүрс үнэгүй байсан. УИХ -ын гишүүд 2004-2008 онд нүүрсийг пүү паа гэдэг байсан. 2015, 2016 онд тэдэн машин гарвал тийм ашигтай байна гэдэг болсон. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нүүрснээс бүрэн хамааралтай болсон.

Өмнөговь аймаг Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” энэ нүүрсний экспортыг хийж болох юм байна гэдэг үр дүнгийн дараа “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан. “Тавантолгой транс” ХК-д ажиллаж байсан хүмүүс том, жижиг компани байгуулсан.

Намайг ашиг сонирхлын зөрчлийн хуулийг 2009 оноос зөрчсөн байна гэлээ.  Энэ хууль УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдаад тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Мөн 2009 оноос жил дөрвөн сарын хугацаанд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах үед ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.  Өнөөдөр монголчууд өөрсдөө нүүрсээ олборлож, экспортолж чаддаг болсон нь их амжилт. Цаашдаа энэ ажил дээр монголчуудыгаа улам идэвхтэй оролцоотой байж, туслан гүйцэтгэгч биш өөрсдөө ил тод хөдөлмөрлөөд үндэсний капиталистууд бий болоосой гэж боддог. Төр ажиллах боломжийг нь хангах учиртай" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ECO BATU 2023-12-08 202.5.206.124

ЖИНХЭНЭ МОНГОЛОО НУТАГ УСАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ДЭЭ . ГОВЬ НУТГИЙНХАН ЭНЭ ХҮНИЙ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР АМЬДРАХ УХААНАА ОЛЖ НУТАГ ОРНОО САЙХАН АВЧ ЯВЖ БНА.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.188.13

Таван Толгой Транс нь яасан бэ ?! Тэрний нь сугалаад үлдээвэл бослого гаргана шүү !!!

Avatar

Нэргүй 2023-12-08 199.192.157.57

шувуу шиг жижигхэн амтай байж ямар их иддэг хулгайч вэ

Avatar

Нэргүй 2023-12-08 202.21.107.75

25 сая доллар яаж хуримтлуулсан байсан гэнүү ац чинь

Avatar

Нэргүй 2023-12-08 103.57.95.87

Гэмгүй царайлсан зууны луйварчин. Оршил үг хэнд хэрэгтэй юм бэ? Жинхэнэ их гарын хулгайч, луйварчин, шуналын тулам. Харах царайны л

Avatar

С 2023-12-08 66.181.161.235

энэ с** албан ёсны хулгайч

Avatar

зочин 2023-12-08 183.177.99.226

Монголын ард түмний хэлээд байгаа тэр Жижиг Таван толгой гэгч нийт нөөц нь 6,5 тэрбумийн нөөцтэй гээд байгаа түүнийгээ 3 сая иргэндээ хуваачих нэг хүнд 2100 тонн оногдоно тэгээд өнөөдрийн Нүүрсний хангаар нэг иргэнд 1 тэрбум орчим төгрөг ноогдоноо гэсэн үг зөвхөн жижиг таван толгойгоос шүү днн тэгээд боддоо маанагуудааа Манай Таван толгой хувьцааны ашигаар хаа байсан Америкийн тэтгэвэрийн хөгшин ноогдол ашиг аваад тансаглаж байх тэгтэл манай хөгшид зээлээс зээлийн хооронд амиа зогоож байх

Avatar

зочин 2023-12-08 146.75.187.31

орон нутгийн таван толгой АНыг санхүүжүүлэж тэр далимаар нь Ажнай зузаарч МАН Эрдэнэс. таван толгойгоос санхүүжиж хэсэг гишүүд сайд нар нь бас зузаарсан энэ хэргийг Энхбаяр зөөлөн дүр исгэн өнгөөрөөж газар зарсан дуулиант шинэ сэдэьээр бүдэгрэх жүжиг тавигдаж байна дааа Уг нь Ажнай Ганхуяг шиг хоригдон шалгаглах ёстой Өнөрөө иим хохирол учирууулсан юм болов уу

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.184.178

энэ нэг заьаан юмнаасаа салж байх ёстой газар нь суулгаад ард олныг сэтгэл санааг нь тайван байлгаач дээ

Avatar

Заль 2023-12-08 172.91.182.247

ТТ ХК-ийн нүүрсийг 25$-аар ТТ Транс ХХК гэж хувийн компанидаа зараад Хятадад зөөж 100$-аар зарж хөлжсөн хүн дээ. АН-ын бусад хамсрагчиддаа ч бас тийм бизнес хийх боломж олгосон. МАН-ынхан ч бас суралцсан

Avatar

Зочин 2023-12-08 66.181.161.24

40 саяар л торгуулаад сална. Бүхэл бүтэн мөргөцөг нүүрс 50,000 тн болж шувтарна.

Avatar

Нэргүй 2023-12-08 103.212.119.154

Галуу далавчин дороо толгойгоо нуугаад хэнд ч харагдахгүй боллоо гэж боддог гэсэн шүү. Энэ маань ард иргэдээ аргалчихлаа л гэж бодож байгаа байх даа. даанч олон жил хуурагдсан болохоор ахиж хуурагдах нь юу л бол доо.

Avatar

Зочин 2023-12-08 202.126.88.155

Энэ хүн луйварчин юм бишүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр баахан улсуудын хувьцааг нь дээрэмдсэн гээл гараад байсан биздээ. Муу аргатай л хүн юм даа.
Сайн шалгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-08 202.126.89.89

ТОМ ХУЛГАЙЧ ДАА

Avatar

зочин 2023-12-08 202.9.46.189

энэ хүн шүүх прокурорыг худалдаад авчихсан байхаа……………..

Avatar

Иргэн 2023-12-08 66.181.178.195

Тэр үед нүүрс тонн нь 9-хөн ам.доллар байсан гэдэг Бат-Эрдэнийн үлгэрт нь бас итгэчихсэн үү Цээсүрээн? Англиар ядаж үсэглээд ч болов уншиж чаддаг бол интернэтээс хайгаад л гараад ирнэ. Хятадын sxcoal гэсэн сайт хүртэл байдаг. Ажнайг яасан ч их өмгөөлөх юм бэ. Тэртээ тэргүй бид бүх хулгай луйврыг нь баримттай чихээрээ сонсоод нүдээрээ үзчихсэн тул наад тархи угаалт чинь одоо нэмэргүй ээ

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.179.106

"Том гавьяа" байгуулсан гээд хууль зөрчиж болдог юм уу.

Avatar

Нэргүй 2023-12-08 103.212.116.51

Цагаан захтнуудад хууль хамаагүй зүгээр л дураараа дургиж болдог гэдэгийг бодитоор харуулж яваа хүн

Avatar

Зочин 2023-12-08 66.181.160.87

Энэ хүнийг АТГ шалгах шаардлага байх л юм байх даа. Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигч юм билээ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-12-08 103.212.116.155

АН, ХҮН хоёр ирэх сонгуульд МАН-ыг одоогийн байгаа янзаараа ялах магадлал бага. Харин МАН Эрдэнэс таван толгой компаниас намдаа санхүүжилт авсан бол хонгилын үзүүрт гэрэл гялалзана гэсэн үг.Түүнийг тэд мэдчихээд өнгөн дээрээ эвий хөөрхий Ганхуяг, Ганхуягийг сонсголд оруул гээд байгаа хэрэг. Нэг ёсондоо АН, ХҮН хоёрын аврал нь Ганхуяг болоод байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Avatar

Улс төр судлаач Ш.Раднаа: Намуудын дотоод ертөнц рүү өнгийвөл нэг иймэрхүү таамаг байна 2023-12-08 103.212.116.155

МАН хувь гишүүн нь нүүрсний асуудалд орооцолдвол хариуцлага тооцоод өнгөрнө. Намд хал бага.Харин Эрдэнэс таван толгой компаниас намдаа санхүүжилт авсан бол нуман тулгуурт орно.Намаас санхүүжилт авсан эсэхийг мэдэх хоёр эх үүсвэр байж болох юм. Нэг нь Ганхуяг. Тэр сонсгол дээр, эсхүл хуулийн байгууллагад мэдэгдэх.Хоёр дахь мэдэх эх үүсвэр нь сонсгол. Гэхдээ түр хороо яг Хөгжлийн банкийг шалгасан шиг данс хөөх аргаар нарийвчлан шалгаж байж л энэ нь илрэнэ.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.186.149

луйварчин, хулгайч бас их-ын гишүүн

Avatar

Энэ хүн бизнесман хүн биш шүү 2023-12-08 202.126.93.202

Энэ хүнийг ямар бизнесман гэдэг юм. Тэрний хажууд АПУ-гын Батсайхан бол харин бизнесман байх шүү. Улсын хөрөнгийг хулгай хийж баяжсан хүн дээ. Энэ хүн үйлдвэр барьсан уу үгүй. Тэрнээс харахад л ойлгомжтой.

Avatar

Зочин 2023-12-08 103.10.23.189

Ашгүй дээ, сайн цаг наашилж л явна. Засгийн газар алдсан мөнгөө олоод авчихвал их сайн байна. Ядахдаа хотод өргөн замууд барина, замын түгжрэл багасна.

Avatar

Нэргүй 2023-12-08 203.91.112.146

Хэт шунаж уурхайн үйл ажиллагаанд хэт хутгалдаж хүмүүсийн дургүйг их хүргэсэн дээ дуугүй хувьцааны ашгаа хүртээд залуу хүүхнээ ш** гаад дагвадоржтойгоо морио уралдуулаад г*** гоо хийгээд явж байхгүй

Avatar

аая 2023-12-08 202.70.37.221

яаж 25 сая долларыг 2004 гэхэд цугуулсаныг л шалгахад ойлгомжтой. рекет дээрэмчин биздээ

Avatar

Нэргүй 2023-12-08 103.212.116.51

Оюутан цагийн хамаа луйвардсан

Avatar

Нэргүй 2023-12-08 212.174.130.51

Muu hulgaich shorondoo ochoo

Avatar

Нэргүй 2023-12-08 212.174.130.51

Muu hulgaich

Avatar

Смелый богатырь 2023-12-08 66.181.188.187

хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж хууль бус орлого хөрөнгийг улсын орлого болгож чадах шүүх прокурор монголд бна уу?

Avatar

Хаха 2023-12-08 202.21.107.25

очень смелый

Avatar

Нэргүй 2023-12-08 103.212.118.25

таван толгой хк-н 19 хувь гэдэг чинь асар их шуналд хязгаар үгүй гэж үнэн шүү

Avatar

Иргэн 2023-12-08 66.181.189.222

Энэ нөхөрт зохих ял зэмийг нь оногдуулж чадахгүй юм бол хууль хяналтын байгуулга гэж байгаад яах билээ дээ. Аягүй ол хэдэн бор цаасаар торгоод өнгөрүүлж мэдэх юм шүү

Avatar

Нэргүй 2023-12-08 107.189.10.175

Уул нь зөв л хүнээ бариад авсан байна даа .Цааш нь улам лавшруул ж чадахуул гэдэг нь чухал даа

Avatar

Үхэж далд орохгүй юм аа 2023-12-08 103.212.119.38

Энэ мэт хулгайчууд л Монголыг баллаж байгаа шүү дээ. Энэ мэт ххулгайч нар үнэхээр үхэж далд ормоор юм. Ялангуяча энэ эрх хүүхэд шиг царайлсан Ажнай гэсэн хулгайч бол жинхэнэ мэргэжлийн хулгайч шүү дээ. Үр хүүхдийнхээ нэрийг хэдэн үеэр нь баасдсан даа.

Avatar

1 2023-12-08 192.82.64.133

хөрөнгийг нь хурааж үз тэр л шударга шийтгэл болно. шударга бусаар олсон хамаатан саданы нэр дээрх хөрөнгө ч бас орох ёстой .

Avatar

S 2023-12-08 66.181.176.202

DYYDLGN XANAGCHAAR80955877

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.176.202

SEKSDN80955877

Avatar

Зочин 2023-12-08 103.212.116.155

Өмнөговь вант улсын ВАН БАТ-ЭРДЭНЭ Өмнөгвьд эзэн суух ажлаа бүр эртнээс эхэлсэн, алсын хараатай, сүйхээтэй хүн гэлцэнэ. Өмнөговийн уугуул социализмын үеийн нэгэн даргыг дагаж түүний нөмөр нөөлгөөр мөнгөний сууриа бат тавьсан хүн гэлцэнэ. Тэр даргынхаа хүүхдүүдтэй хамтарч ажилладаг гэнэ үү, ажиллаж байсан гэнэ үү нэг тиймэрхүү яриаг нутгийнхан нь ярих юм.Аль ч намынхантайгаа хэл амаа ололцоод ажилладаг нь түүний сайн_ муу хэлэгдээд байгаа бизнест нөлөөлөө биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж