“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт үйл ажиллагаатай холбоотой нээлттэй сонсгол дөрвөн өдөр үргэлжлэв. Нээлттэй сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан оролцсон юм. Түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Харин прокурорын байгууллагаас Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон байж болзошгүй гэх хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирсэн, прокурор хянаж байна. Шийдвэр гараагүй" гэдэг мэдээллийг өглөө.
Тэрбээр сонсголд гэрчээр оролцох үеэрээ “2004 онд анх “Тавантолгой” ХК нүүрсний экспортыг эхлүүлсэн. Тухайн үед Хятадын хэдэн машин явдаг, монголчууд ойртож чаддаггүй байсан. Тухайн онд УИХ-ын гишүүн болоод Цогтцэций суманд очиход хөгшчлүүл уйлаад сууж байсан. Хятадууд ирээд Тавантолгой руугаа ойртож чадахгүй боллоо гэсэн. Бид нар сумын удирдлагуудтай хамт очиж, тэр нөхдүүдтэй уулзсан. “Монголчуудыг яагаад ажиллуулахгүй байна вэ гэсэн. Танай монголчууд 100 тоннын даацтай машин барьж чадахгүй шүү дээ гэсэн. Ардчилсан хувьсгалын үр дүнд хуримтлуулсан мөнгөөрөө буюу 25 сая ам.доллараар “Тавантолгой транс” компанид хөрөнгө оруулалт хийж, Өмнөговь аймгийн 300 хүнд сурагалт явуулж, Монголын анхны үндэсний хөрөнгө оруулалттай хөрс хуулдаг, олборлолт хийдэг компанийг байгуулж, өмнөговьчуудаа ажлын байраар хангаж байсан. Энэ үед нүүрс үнэгүй байсан. УИХ -ын гишүүд 2004-2008 онд нүүрсийг пүү паа гэдэг байсан. 2015, 2016 онд тэдэн машин гарвал тийм ашигтай байна гэдэг болсон. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нүүрснээс бүрэн хамааралтай болсон.
Өмнөговь аймаг Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” энэ нүүрсний экспортыг хийж болох юм байна гэдэг үр дүнгийн дараа “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан. “Тавантолгой транс” ХК-д ажиллаж байсан хүмүүс том, жижиг компани байгуулсан.
Намайг ашиг сонирхлын зөрчлийн хуулийг 2009 оноос зөрчсөн байна гэлээ. Энэ хууль УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдаад тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Мөн 2009 оноос жил дөрвөн сарын хугацаанд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах үед ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр монголчууд өөрсдөө нүүрсээ олборлож, экспортолж чаддаг болсон нь их амжилт. Цаашдаа энэ ажил дээр монголчуудыгаа улам идэвхтэй оролцоотой байж, туслан гүйцэтгэгч биш өөрсдөө ил тод хөдөлмөрлөөд үндэсний капиталистууд бий болоосой гэж боддог. Төр ажиллах боломжийг нь хангах учиртай" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ