Олимпийн аварга Наохиса Такато: Миний эрин үе дуусчээ

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Наохиса Такато: Миний эрин үе дуусчээ

Олимпийн аварга Наохиса Такато: Миний эрин үе дуусчээ

Японы нэрт жүдоч, олимп, дэлхийн аварга Наохиса Такато зодог тайлж буйгаа тойруу утгаар илэрхийлжээ. Тэрбээр саяхан болсон Токиогийн Их дуулгын шигшээд нутгийн дүү Нагаяама Рюүжүд ялагдан, мөнгөн медаль хүртсэн билээ. Ингэснээр Нагаяама Рюүжү албан ёсоор ирэх Парисын олимпод эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдөх эрхээ баталгаажуулсан юм.

Шигшээ барилдааны дараа 30 настай Наохиса Такато “Миний эрин үе дуусчээ. Би Нагаяамаг Парисын олимпод түрүүлээсэй гэж хүсч байна. Тэр олон жил зүтгэж, хөдөлмөрлөсөн. Эцэст нь боломжоо хүртэж байна. Шигшээд түүнтэй таарахдаа тайвширч эцэст нь эрх чөлөөг мэдэрлээ. Одоо шунах хэрэггүй гэж бодож байна. Би түрүүлж чадах бүгдэдээ түрүүллээ. Миний цаг үе дуусч байна. Өнөөдөр хөгшин эр бүхнээ л дайчиллаа. Ирээдүйд хийх зүйлс олон байна. Одоо бүх зүйлийн талаар дахин эргэцүүлнэ” гэжээ.

Наохиса Такато, Нагаяама Рюүжү хоёр

Наохиса Такатогийн хувьд 2023 оныг тааруу амжилттай үдэж байна. Өнгөрсөн жил дэлхийн аваргын дөрөв дэх түрүүгээ хүртсэнээс хойш тэрбээр энэ оны дэлхийн аваргад тавдугаар байр, Унгарт болсон мастерст хүрэл медаль, эцэст нь Токиогийн Их дуулгаас мөнгөн медаль тус тус хүртлээ.

Харин түүний орыг залгаж буй 27 настай Рюүжү Нагаяамагийн тухайд 2018, 2019 онуудын дэлхийн аваргаас хүрэл медаль, энэ онд болсон Улаанбаатар, Токиогийн Их дуулгаас алтан медаль, Унгарт болсон мастерсаас алтан медаль тус тус хүртжээ. Мөн 21 настай Таики Накамүра гэх хүү энэ жинд Японоос шинээр төрөн гарч ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж