Нүүрсхүчлийн хийг хэмнэж, нэмэлт орлого олох боломж буюу карбон кредит

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

Нүүрсхүчлийн хийг хэмнэж, нэмэлт орлого олох боломж буюу карбон кредит

Та өдөрт арван ширхэг хогхуванцар сав хаях эрхтэй бөгөөд түүнээс бага тооны сав хэмжээний хог хаясан тохиолдолд хаяагүй савхог бүрийнхээ тоогоор урамшуулал авдаг байсан бол яах вэ? Хэн ч гэсэн энэ тохиолдолд арван хогноос савнаас тавыг ч болов хаяадхогийн саванд хийгээд мөнгө олохыг хүснэ. Үүнийг дагаад орчны бохирдол ч багасна. Яг ийм зарчмаар агаарын бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх боломж улс орнуудад байдаг аж. Та карбон кредит гэж сонсож байсан уу?  

Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол бүрдүүлж байна 

Өнөө үед уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэсэн үгс чих дэлсэх болсон. Бидний амьдрал, хүрээлэн буй орчин, цаг уурт гарч буй олон өөрчлөлт энэ үзэгдлүүдээс болж байгаагуйг бид төдийлөн анзааралгүй өнгөрөөж байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын үр дүнд ган гачиг, үер, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол ихсэж, далайн түвшин нэмэгдэн, хүрээлэн буй орчны тогтвортой байдал алдагдах болжээ. Энэ бүхний үндсэн шалтгаан бол хүлэмжийн хий юм. Хүлэмжийн хийг бүрдүүлж буй гол зонхилох бодис бол CO2 буюу нүүрсхүчлийн хий. Үүнийг хүмүүс бидний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ, шаардлага болох дулаан, цахилгаан станц, үйлдвэрлэл, автомашин зэрэг хүчин зүйлс тогтмол үйлдвэрлэж, ялгаруулж байгаа юм. 

Түүнээс гадна Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг боловч алга дарам энэ хэсэгт хүн амын тал нь буюу 1.6 сая гаруй хүн оршин сууж, төвлөрөл дээд цэгтээ хүрсэнчээ. Хэт төвлөрлөөс үүдэн түгжрэл, агаар, орчны бохирдол гэх мэт шүдний өвчин өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 

Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийг бүрдүүлж байна. Гэтэл Улаанбаатар хотын хамгийн их бохирдолтой бүсэд844,646 иргэн амьдарч байгаа юм. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 53 хувь. Өөрөөр хэлбэл, улаанбаатарчууд өдөр тутамдаа амьсгалын замын өвчлөлөөр өвдөх эрсдэл дунд амьдарч, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд ихээхэн заналхийлж байна.  

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Эдгээр тоон мэдээллээс үзвэл автомашин болон гэр хорооллоос үүдэлтэй агаар бохирдуулагчидтай тэмцэхгүй бол, тэдний ялгарлыг багасгахгүй бол бид цэвэр агаарын талаар бодоод ч хэрэггүй ажээ.гэдгийг харж болно. 

Карбон кредит гэж юу вэ? 

Карбон кредит гэдэг нь нэг тонн нүүрсхүчлийн хийг агаар мандалд оруулаагүйн төлөөх нэгж бөгөөд аливаа улс орон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан нэгж тутмаа үнэлүүлж, дотооддоо болон олон улсад зарах боломжтой юм. Жишээлбэл, нэг карбон кредит 10,000 төгрөг гэж үзвэл тухайн улс жилд ялгаруулах нүүрсхүчлийн хийгээ 100,000 тонноор бууруулаад нэг тэрбум төгрөгөөр зарж болно гэсэн үг. Тэгэхээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй үйл ажиллагаа бодит, хэмжигдэхүйц үр дүнтэй байвал карбон кредит болох боломжтой юм. Энэ ердөө л та нэг тоглоом тоглоод оноо цуглуулаад, цуглуулсан оноогоо зарж мөнгө олохтой адил. Ингэж цуглуулсан оноог тань нүүрсхүчлийн хий ялгаруулж буй субъектүүууд худалдаж авах юм. Ингэснээр нэг талаас хүмүүсийн байгальд ээлтэй хэмнэлтийг байгаль хордуулагч компаниуд худалдан авснаар тэнцвэр үүсэж буй. 

Анх 1997 онд батлагдаж, 2005 онд хүчин төгөлдөр болсон Киотогийн протоколоор хөгжсөн улс орнууд хөгжиж буй улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх, эсвэл хэрэгжсэн төслийн үр дүнг худалдан авч, түүнийгээ өөрсдийн хүлээсэн үүрэгтээ тооцуулах боломж бүрдэж байжээ. Тус протоколоор дэлхийн дулаарлыг 2 хэмд барих хязгаарлах зорилт дэвшүүлсэн байдаг. Гэвч АНУ, БНХАУ зэрэг хүлэмжийн хий ялгаруулагч томоохон улсууд энэ протоколд нэгдээгүй байна. Монгол Улс 2009 онд Киотогийн протоколд нэгдэж, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, “Салхит” салхин цахилгаан станцын төслүүд цэвэр хөгжлийн механизмд хамрагдан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дүнгээ арилжаалж байжээ. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг арилжаалсан анхны санаачилга, оролдлого байснаараа онцлогтой. Хангалттай үр дүнд хүрээгүй гэх шүүмжлэлд өртдөг ч Киотогийн протоколоор 2015 он хүртэлх хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг 12 хувиар бууруулж чадсан байна. Уг протокол 2020 онд хэрэгжиж дууссан бөгөөд түүнийг орлох бичиг баримт нь Парисын хэлэлцээр юм. Парисын хэлэлцээрээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхийн дулаарлыг 2 хэмд, боломжтой бол 1.5 хэмд барих үүрэг амлалтыг дэлхийн 196 орон хүлээсэн байна. 

Энэ мэтээр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд тодорхой зорилт дэвшүүлж, түүндээ хүрэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. 

Нүүрсхүчлийн хийг хэмнэж, нэмэлт орлого олох боломж 

Дулаан, цахилгааны станц, үйлдвэрлэл гэхчлэн яриад байвал энгийн нэг иргэнд хол сонсогдож болно. Тиймээс тэднээсГэхдээ эдгээрээс их хэмжээгээр ялгарах хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдолтой тэмцэхэд хүн нэг бүр хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ? 

Үүний нэг гаргалгаа, боломж бол “Ссэргээгдэх эрчим хүч” буюу нар, салхи, ус, биомассын эрчим хүч, газрын гүний дулааны эрчим зэрэг юм. Тухайлбал, Дэнжийн мянга орчимд хэрэгжүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийн хүрээнд долоон айлын жишиг хотхон байгуулсан байдаг. Уг ногоон орон сууцны гол онцлог нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтайгаас гадна нарны илчийг өөртөө шингээн халаах технологитой учраас эрчим хүч хэмнэх давуу талтай юм. Мөн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулахад эерэгээр нөлөөлж, өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлжээ. 

Энэ мэтчилэн агаарын бохирдлын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй гэр хорооллын бүс дэх аливаа иргэн, айл өрх гэрийнхээ дулаан, цахилгааныг сэргээгдэх эрчим хүч, ногоон технологиор шийдсэнээр нэгдүгээрт, төсөв санхүүгээ хэмнэнэ, хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй. Харин гурав дахь буюу шинэ боломж бол карбон кредит юм. Энэ бол агаарт ялгаруулах хүлэмжийн хий, дулаан, цахилгаанаа агаарт бохирдол ялгаруулалгүйгээр шийдэж, утаа буюу бохирдлоо бууруулан, хэмнэсэн нүүрсхүчлийн хийн хэмжээгээ баталгаажуулаад нэмэлт орлого олох боломж. Тал талдаа л ашигтай ажил гэсэн үг. 

Манай улсад энэ үйл явцыг хэрэгжүүлж буй хэд хэдэн механизм байгаа ч хууль, эрх зүйн орчин дутмаг байна. Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулж, түүнээс бодит үр дүн гарвал яаж дээрх боломжийг хэрэгжүүлж, ашиглах вэ? Энэ талаар хүн бүр төдийлөн мэдэхгүй. Тиймээс бид энгийн боловч ээлтэй аргаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн хажуугаар өрхийн орлогоо ч нэмэгдүүлэх боломжийг хэрхэн, яаж бий болгох үйл явцыг тодорхой болгож, үүнд холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь дараагийн чухал алхам болоод байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж