IDU: Монголын ардчиллыг төгөлдөржүүлэх тогтоолыг батлав

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

IDU: Монголын ардчиллыг төгөлдөржүүлэх тогтоолыг батлав

IDU: Монголын ардчиллыг төгөлдөржүүлэх тогтоолыг батлав

Олон улсын Ардчиллын холбооны /IDU/ хурлыг сарын 4-6 өдөр АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулсан байна.  Энэхүү хурал жил бүр тогтмол болдог агаад 68 орны 500 төлөөлөгч оролцжээ.  Олон улсын ардчиллын холбооноос Монгол Улсын ардчиллын байдлын тухай тогтоолыг гаргасан байна.  Тодруулбал, уг хурлын үеэр Олон улсын ардчиллын холбооны гүйцэтгэх зөвлөлд Монголын ардчиллыг баруун төвийн үзэл баримтлалаар төгөлдөржүүлж, бэхжүүлэх тогтоолыг өргөн барьж, батлуулсан нь Монгол Улсын түүхэн, онцгой үйл явдал байлаа.

Энэхүү тогтоолыг батлуулснаар Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө олон улсын хэмжээнд хамгаалагдаж байгаа аж.

Олон улсын ардчиллын холбооны гүйцэтгэх зөвлөлөөр Монголын ардчиллыг баруун төвийн үзэл баримтлалаар төгөлдөржүүлж, бэхжүүлэх тогтоолыг батлуулж, улс орныхоо ардчиллыг бэхжүүлж, төгөлдөржүүлэхэд  ажлыг зохион байгуулсан гол хүмүүс Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын ахмад гишүүн дипломатч Ц.Сүхбаатар нар аж.

Сүүлийн жилүүдэд Монголд хүний эрх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл үүсч байна гэж олон улсын байгууллагууд дүгнэдэг. Учир нь, ардчиллын индексээр зургаан байр, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22 байр, авлигын индексээр 16 байр ухарсан үзүүлэлт нь Монголын ардчилал эмзэг сул байгааг харуулж буй юм.

Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж