АНУ-ын 28500 цэргийг Өмнөд Солонгост байршуулна

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын 28500 цэргийг Өмнөд Солонгост байршуулна

АНУ-ын 28500 цэргийг Өмнөд Солонгост байршуулна

АНУ-ын 28500 цэргийг Өмнөд Солонгост байршуулах, хоёр улсын цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг гүнзгийрүүлэх тухай тусгасан хуулийн төслийг Пүрэв гаригт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Сенат гаргажээ. АНУ-ын Конгресс батлан ​​хамгаалах бодлого, санхүүжилтийн тэргүүлэх чиглэлийг тогтоох, аюулгүй байдлын хэд хэдэн гол асуудлаар зааварчилгаа өгөх зорилгоор жил бүр хуулийн төслийг баталдаг. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагаан ордонд уулзсан. Энэ үеэр баталсан Вашингтоны тунхагт дурдсанчлан цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх асуудалд сайтар зохицуулалт хийхийг хуулийн төсөлд уриалжээ. Зохицуулалтын хүрээнд цөмийн болон стратегийн төлөвлөлтийн асуудлуудыг хэлэлцэх Цөмийн зөвлөлдөх бүлгийг байгуулах болон бусад арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

Түүнчлэн батлан хамгаалахын төсвийг гурван хувиар буюу 886 тэрбум ам.доллар хүртэл өсгөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

"Үндэсний батлан хамгаалахын хүчин чадлаа баталгаажуулах нь Конгрессын Үндсэн хуулиар хүлээсэн хамгийн чухал үүрэг. Бид Хятад, Иран, ОХУ, Хойд Солонгосын зүгээс урьд өмнө байагагүй заналхийлэлтэй тулгараад байна. Тиймээс хуулийн төслийг цааш нь яаралтай шилжүүлэхийг Конгрессоос шаардаж байна. Мөн нэн даруй гарын үсэг зурахыг ерөнхийлөгчөөс хүсч байна" гэж Төлөөлөгчдийн танхимаас мэдэгдэв.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж