Селена Гомез найз залуутай болжээ

Селена Гомез найз залуутай болжээ

Селена Гомез найз залуутай болжээ

Дуучин Селена Гомез продюсер Бенни Бланкотой болзож эхэлжээ. Бенни Бланкотой болзож байгаа тухай цахим сэтгэгдлүүдэд Селена эсэргүүцсэн хариу өгөөгүй учир шар хэвлэлүүд тэднийг үерхэж эхэлсэн гэж мэдээллээ. Тодруулбал, "Селена Гомез үерхэж байгаагаа баталгаажуулав бололтой" гэсэн постны хариуд тэр "Үнэн" гэж бичжээ. Мөн "Тэр бол миний сэтгэл зүрхний бүх зүйл" гэж өөр сэтгэгдэл хэсэгт бичсэн байна.

Үүний дараа тэр Бенни Бланкотой хамт авхуулсан зургаа инстаграмдаа нийтэлсэн нь цуу яриаг эцэслэв.

Селена, Бланко нар хоёр биеэ мэддэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тухайлбал, тэд 2019 онд "I can’t get enough" нэртэй уран бүтээл дээр хамтарч ажиллаж байв.

Бенни Бланко нь 1988 онд Виржиниад төржээ. Тэрбээр Эд Ширан, Кети Перри, Жастин Бибер, "The Weeknd", Бритни Спирс, Рианна, Канье Уэст зэрэг А зэрэглэлийн олон алдартантай хамтарч ажилласан туршлагатай. Урлагийн томчуудтай хамтран ажиллахаас гадна хэд хэдэн томоохон шагнал хүртэж байв. Тодруулбал, 2013 онд Дуу зохиогчдын алдрын танхимаас "Hal David Starlight" шагнал хүртсэн. 2017 онд "iHeartRadio"-оос түүнийг Оны шилдэг продюсераар тодруулжээ. Түүнчлэн "BMI"-ын Оны шилдэг дуу зохиогчоор таван удаа шалгарсан.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сайн мэдээ 2023-12-08 217.148.141.180

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж