Хөтлөгчид хамтлаг, дуучдаас өндөр ҮНЭТЭЙ

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

Хөтлөгчид хамтлаг, дуучдаас өндөр ҮНЭТЭЙ

Хөтлөгчид хамтлаг, дуучдаас өндөр ҮНЭТЭЙ

Эдийн засаг хямралтай байгаа ч монголчууд уламжлалт баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Шинэ жилийн баяраар хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Эрэлт ихсэхийн хэрээр тэдний үнэ хөлс ч өсдөг. Баярын өдрүүдэд тайзан дээр гарч, хоёроос гурван дуу дуулаад нэг өрөө байрны мөнгөтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө халаасладаг нь нууц биш. Шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийн одод ямар үнээр байгууллага, хамт олны баярыг "чимэх" талаар мэдээллийг бэлтгэн хүргэе.

Энэ жил шинэ жилийн арга хэмжээ хөтлөх хөтлөгчид залуу хамтлаг, дуучдын үнэ ханшаас өндөр байгаа сурагтай.

Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй "үйлчилдэг" хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид баярын арга хэмжээг 2.5-6.5 саяас эхлэн хөтлөх аж. Мөн олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтлөн явуулах боломжтой юм байна. Харин рок поп урлагийн "акул"-ууд өмнөх жилийнхээ тогтсон үнээр байгууллага, хамт олны баярын тайзнаа дуулах нь ээ.

Жишээлбэл, хамгийн эрэлт ихтэй хөтлөгчдийн нэг жүжигчин Э.Ууганбаяр энэ жилийн арга хэмжээг 6.5 сая төгрөгөөр хөтлөх гэнэ. Түүний дараагаар жүжигчин Э.Цолмонбаяр зургаан сая төгрөг, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд таван сая төгрөгөөр баярын өдрийг хөгжөөж, хөтөлж яваа сурагтай.

Харин хошин урлагийн жүжигчин Г.Алтаншагай, "Фантастик" продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар 4-5 сая төгрөгөөр хөтлөгч хийх аж. Сүүлийн үед жүжигчдээс гадна телевизийн эмэгтэй хөтлөгчид эрэлт ихтэй болсон. Шинээр гарч ирж байгаа эмэгтэй хөтлөгчдийн нэг нь залуу жүжигчин Т.Энэрэл. Түүний хувьд баярын арга хэмжээг 2.5 сая төгрөгөөр хөтлөх гэнэ.

"Од" болж буй реппер "Tunderz" гэхэд таван сая төгрөгөөр дуулах бол дуучин Ц.Мөнхбаяр буюу Серёжа гэхэд 2-3 дууг таван саяар дуулах гэнэ. Харин дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар 2-3 дууг дөрвөн саяар дуулна. Мөн "Дижитал" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка, Б.Баярцэцэг нар дөрвөн сая, залуу дуучин Ч.Мишээл, Эгшиглэн нар гурван саяар дуулах аж. Поп дива Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нар таван сая төгрөгөөр дуулах бол дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа  нар хамтран 3.5 сая төгрөгөөр дуулна.

Өвлийн өвгөн, цасан охинтойгоо баярын арга хэмжээг "чимэх" үнэ ханш нь нэг сая төгрөг.

Хамгийн үнэтэй дуучны тоонд ордог, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тогтсон таван сая төгрөгөөр дуулах сурагтай. Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч бол яах аргагүй “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Содон стиль имиж, эрч хүчээр дүүрэн түүнгүй арга хэмжээ, шоу тоглолт гэж байхгүй болсон. Тэрбээр шинэ жилийн баяраар хоёроос гурван дууг өнгөрсөн жил дөрвөн сая төгрөгийн үнэтэй дуулж байсан бол энэ жил 4.5 сая болж өсчээ.

Рок попын "акул"-ууд гэгддэг "Хурд" болон “Харанга” хамтлагийнхан энэ жил 30 минутын тоглолт нь 18-20 сая төгрөгөөр дуулах юм байна. Харин хип хоп хамтлагаас "Люмино"-гийнхон 4.5 сая төгрөг, "Мотив" хамтлаг дөрвөн сая, "Татар" хамтлаг таван сая төгрөгөөр дуулах бол амьд хөгжмийн "Люмонс", "Мadness" зэрэг хамтлагууд гурван сая төгрөгөөр дуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж