ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлалаа

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлалаа

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын 17-нд товлолоо. Парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр товыг баталжээ. Сонгуулийн төв комисс өнөөдөр /2023.12.08/ ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны асуудлаар хуралдана.

Өдгөө 71 настай Путин Үндсэн хуулийн шинэчлэлийн дагуу ирэх жил дахин нэр дэвших боломжтой болсон. ОХУ-ын улс төрийн тогтолцоонд хатуу хяналт тогтоосон тул Путин ялах магадлал өндөртэй байна. Учир нь санал хураалтаар түүнийг эсэргүүцэж чадах нэр хүндтэй хүмүүс ихэнх нь шоронд эсвэл гадаадад байгаа. Түүнчлэн бие даасан хэвлэлүүдийн олонх нь хаагдсан. 

Украин дахь зардал ихтэй, сунжирсан ажиллагаа ч тэр, Пригожиний өнгөрсөн зуны бослого ч тэр Путины үнэлгээнд онцын нөлөө үзүүлээгүй гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ одоогоор хоёр хүн албан ёсоор зарласан. Эдгээр нь Москва мужийн хотын зөвлөлийн гишүүн, хууль тогтоогч асан Борис Надеждин, Тверь мужийн сэтгүүлч, хуульч Екатерина Дунцова нар юм. Гэхдээ тэдний өмнө амаргүй сорилт хүлээж байна. ОХУ-ын доод танхим болох Төрийн Думд суудалтай улс төрийн таван намын аль нэг нь тэднийг нэр дэвшүүлэхгүй бол олон бүс нутгаас хэдэн арван мянган хүний ​​гарын үсэг цуглуулах ёстой.

Путины хувьд 2018 онд бие даан нэр дэвшиж, сонгуулийн кампанит ажилдаа гарын үсэг цуглуулж байсан. 

Сонгуулийн төв хороо Оросын 30 орчим бүс нутагт уламжлалт цаасан саналын хуудаснаас гадна цахим санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Мөн санал хураалтыг гурван өдөр явуулна. Цахим санал хураалтын хувьд ил тод байдал маш бага байна гэж таамаглав. 

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж