"The Mongolz"-д визний асуудал үүсч, АНУ-ыг зорих эсэх нь эргэлзээтэй болжээ

"The Mongolz"-д визний асуудал үүсч, АНУ-ыг зорих эсэх нь эргэлзээтэй болжээ

"The Mongolz"-д визний асуудал үүсч, АНУ-ыг зорих эсэх нь эргэлзээтэй болжээ

Монголын цахим спортын шинэ түүхийг бичиж буй "CS2"-ийн "The Mongolz" баг энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд болох 100 мянган ам.долларын шагналын сантай "ESL Challenger Atlanta 2023" тэмцээнд оролцох эрхээ авсан билээ. Тэд Азийн сонгон шалгаруулалтаас Хятадын "NewHappy", "Tyloo" гэсэн хүчирхэг багуудыг буулган авч, АНУ-ыг зорих эрхээ олж авсан. Гэвч харамсалтай нь визний асуудал үүсчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "The Mongolz" багийнхан АНУ-ын элчинд визний хүсэлтээ өгөх гэсэн ч цаг олдохгүй байгаа гэнэ. Саяхан багаараа орох хүсэлтээ өгсөн ч татгалзсан хариу авсан аж.

Тэмцээн эхлэхэд ердөө долоо хоног үлдээд байна."The Mongolz"-ийн хувьд энэхүү тэмцээнд зориулан Вьетнам улсад бэлтгэл сургуулилалтаа хийсэн билээ.

"The Mongolz" АНУ-ын Атланта хотод болох дээрх тэмцээний А хэсэгт "Apeks", "Complexity", "Gamerlegion" зэрэг багуудтай өрсөлдөх билээ. Хэрэв тэмцээндээ оролцож чадвал хасагдах шатны эрхээ ч авахыг үгүйсгэхгүй.

"The Mongolz" баг энэ оны эхээр Австралид болсон "ESL Challenger"-д оролцох эрхээ авч байсан ч мөн л визний асуудлаас болж оролцож чадаагүй билээ. Үүнээс өмнө 2016 онд тус багийн анхны гишүүд АНУ-д болсон "MLG Columbus" тэмцээний эрхийг авч байсан ч мөн л визний асуудлаас болж оролцоогүй түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-08 202.70.34.27

Ямар ч тэмцээн уралдаан бүгд л улс төрийн агуулгатай болсон. Бүр дээр үеэс л тийм байсаар ирсэн. Хэнийг дэмжинэ тэрийгээ л оролцуулна. зарим улсын багуудыг бүр эрхийг нь хасч солиордог юм билээ. Улс төрийн хувьд Монгол одоо 2 хөрш улстайгаа нийцэж эхэлсэн учраас л ийм юм болоод байгаа болов уу даа???

Avatar

Батаа 2023-12-08 66.181.187.199

МАН аа сонгоод л бай Солонгосын хил дээрээс золбин нохой шиг бөөнөөрөө хөөгдөж байна, удахгүй хятадууд ч оруулахгүй болно. Дубайгаас илүү байгалийн баялагтай жилдээ хэдэн их наядын орлоготой баян улсын тэмцдэггүй хулчгар ядуу гуйлагчингуудыг хүлээж авах орон улам л цөөрч байна даа, ирэх сонгуулиар МАН аа дахиад сонгоно биз 200к өгдөг гэсэн ккк

Avatar

ter zuun taliin 2023-12-08 59.153.113.185

hulgaaich tsaraitai huuhdiig bol sejigleed gargahgui baihoo

Avatar

XXX 2023-12-08 203.91.116.222

Нэрнээсээ Z үсгээ хасаад визэнд ороод үзэх хэрэгтэй юм уу.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.184.211

Tor zasagt ni taaruulj haritsaad udaj baina daa tomchuud

Avatar

Нэргүй 2023-12-08 202.126.88.169

УЛНЫ УЛС БАЙХ ИЙМ Л ХЭЦҮҮ БАЙГАА ЮМ ШДЭЭ. ЯПОН СОЛОНГОС ТАЙВАНИЙ ЖИРИЙН ОЮУТАН ХҮРТЭЛ ХЭДЭН ӨДӨР ЦАГИЙН АЖИЛ ХИЙГЭЭД Л АМЕРИКИЙН ДУРЫН ХОТ РУУ НИСЧ БАЙХАД УЛНЫ МОНГОЛЫН МОНГОЛЫН ХУРГАН ДАРГА НАР НЬ ХҮРТЭЛ АНУ ВИЗЭНД МАНЬ МЭТТЭЙГЭЭ АДИЛХАН ООЧЕРЛОЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.176.243

Хэнд хамаатай юм, заавал юмны цагийг нь тулгадаг Монгол зан байна шүүдээ, өөрсдийх нь буруу

Avatar

s 2023-12-08 202.126.90.14

yu geed h*****d bga orc ve temtseenii shalgaruulalt ni sayhan bolson yu ch medehgui bj umhii amaaraa ungah hereggui

Avatar

Нэргүй 2023-12-08 114.164.243.49

yg2

Avatar

Зочин 2023-12-08 202.126.89.20

Хүний эрхийн шүүхэд өг.

Avatar

зочин 2023-12-08 66.181.160.119

Монгол гэдгийнхээ араас Z үсэг залгадаг нь яаж байгаа юм болоо ?…

Avatar

kkk 2023-12-08 59.153.113.185

orkuud gedgee haruulj bgmaa

Avatar

Нэргүй 2023-12-08 114.164.243.49

uuruu orchin uyn mod oilghgu ork u guyu?

Avatar

Нэргүй 2023-12-08 139.5.217.131

ANU,Evropiin baguud ni manai zaluuchuudaas aigaad viz uguhgui baigaa yam bish uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж