Ньюс хөтөч: “Хүний эрхийн Үндэсний форум" Төрийн ордонд болно

Ньюс хөтөч: “Хүний эрхийн Үндэсний форум" Төрийн ордонд болно

Ньюс хөтөч: “Хүний эрхийн Үндэсний форум" Төрийн ордонд болно

08:30 цагт

Дэлхийн хөрсний өдөрт зориулан “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2023” зөвлөлдөх уулзалт  МУИС-д болно.

09:00 цагт

“Хүний эрхийн Үндэсний форум-2023”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЭҮК, НҮБ, Европын Холбооны төлөөлөгчийн газар   хамтран Төрийн ордонд зохион байгуулна. Форумд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

10:00 цагт

-АТГ, СЕХ, Нээлттэй нийгэм форумоос  “Төр, иргэний нийгэм хамтран ажиллах боломж, сорилт бэрхшээл, шийдэл” хэлэлцүүлэг  “Norphei Art Gallery”-д зохион байгуулна. Энэ үеэр  “Дата эрх чөлөө-сонгуулийн хяналт” үзэсгэлэн гарна.

-ШУА-ийн хүрээлэнгийн II байранд: Бодь мөрийн зэргийн сургааль орчин үед” эрдэм шинжилгээний хурал болно.

МоАХ-ноос Ардчиллын 34 жилийн ойг угтан анхны цуглаан болж байсан Улаанбаатар чуулгын үүдэнд мэдээлэл хийнэ. Утас: 9908-7235.

11:00 цагт

АХБ-ны хөнгөлөлттэй санхүүжилтээр КАИС буюу гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлсэн талаар Гаалийн ерөнхий газарт мэдээлнэ. Утас: 9910-6505.

11:30 цагт

Ардчилсан хүчний холбооны XXII чуулган МҮЭ-ийн СТО-нд болно. Утас: 8808-5001.

15:00 цагт

– “Хүний эрх-эрх чөлөө-үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд нээгдэнэ.

-“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд улс төрийн нам хамтран ажиллах боломж, сорилт бэрхшээл, шийдэл” сэдвээр улс төрийн намуудын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагуудын хэлэлцүүлэг болно.

-Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж