Б.Серик заан: Зүй бус үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

Б.Серик заан: Зүй бус үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна

Б.Серик заан: Зүй бус үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна
“Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2023.12.07/ боллоо. Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарлаа. Шөвгийн наймд улсын заан Б.Серик, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Г.Ганбаатар, Ц.Төмөрцоож нар үлджээ. Барилдаан зохион байгуулагчдын зүгээс түрүү бөхөд мөнгөн шагнал дээр нэмж хурдан удмын даага, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, үзүүр бөхөд мөнгөн шагнал дээр нэмж Лимузин үүлдрийн бухан бяруу, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, дөрөвт шалгарсан бөхчүүдэд тус бүр гурван жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо гардуулсан юм.
Тус барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнай нар барилдах үед Б.Серик унасан бөхийг нидэрч байгаа үйлдэл телевизийн дуранд өртөж, бөх сонирхогчдын эгдүүцлийг хүргэсэн. Тэгвэл Б.Серик заан уг үйлдэлдээ уучлалт хүсчээ. Тэрбээр "Өнөөдрийн барилдааны хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Зүй бус үйлдэлдээ нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлалт гуйж байна. Монголын үндэсний бөхийн холбооны гаргах шийдвэрт хариуцлага хүлээх болно. А. Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэжээ.
Өнөөдөр/2023.12.08/ Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж, 15:45 цагаас Булган-Сүхбаатар, 19:45 цагаас Баянхонгор – Дорноговь аймгууд барилдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
14
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж