Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн асуудлыг АТГ шалгахаар болжээ

Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн асуудлыг АТГ шалгахаар болжээ

Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн асуудлыг АТГ шалгахаар болжээ

Нүүрсний сонсголыг зохион байгуулах үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 457.3 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай 38 аж ахуй нэгжид олгосон асуудал хөндөгдсөн. Тэгвэл эл асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ОРЧИН ҮЕИЙН УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ жүжгийн өрнөл 2023-12-07 103.212.116.155

1/АН, ХҮН хоёр Ганхуяг л МАН-ын талаар бидний хэрэгтэй мэдээлэл өгч ирэх сонгуульд биднийг аврана гэж горьдоод, 2/МАН энэ нөхөр юу гэж манийгаа балладаг бол гэж айгаад, 3/Ганхуяг үнэд орох гэж МАН-ынхан албан тушаал, тамгатайгаа үлдэхгүй шүү гэх мэтээр нээнтэглээд, энэ бүгдээс харахад МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ҮНЭН НҮҮР ЦАРАЙГАА НУУЖ, АВЪЯАСЛАГ ЖҮЖИГЧИД БОЛЖЭЭ. ОРЧИН ҮЕИЙН УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ЖҮЖГИЙН ӨРНӨЛ нэг иймэрхүү.

Avatar

иргэн 2023-12-07 202.9.46.189

толгойгүй Монгол болжээ……………

Avatar

Зочин 2023-12-07 66.181.160.106

Хөрөнг оруулагчид хууль зөрчье гэж орж ирдэггүй юм орчуулагч зуучлагч манай дарга нар л мөнгө авхын тулд ингэж будлиан тарьдаг юм хүний мөнгийг хэдэн тэрбумаар нь хусаад л дараа нь хэн ч хариуцлага хүлээхгүй эцсийн дүндээ мөнгөа өгсөн хөрөнгө оруулагч хохироод үлддэг ийм луйварчин дарга нартай байхад яаж гадаадын хөрөнгө оруулагчид орж ирхэвдээ

Avatar

Зочин 2023-12-07 202.21.118.69

Шууд цааз өг. Улс орноо худалдсан балиар авилгачид

Avatar

Иргэн 2023-12-07 59.153.112.18

Сумын засаг дарга нарын газрын наймааг сайтар шалган хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Монгол Улсын нутгаас сөөм газрыг ч гадгныханд эзэмшүүлж болохгүй.

Avatar

Нэргүй 2023-12-07 202.179.24.245

Mongol huneer 0.07 ga gaa Ch avaagui bhad uu

Avatar

МОНГОЛ ХҮН 2023-12-07 103.212.119.222

ГАЗАР УЛСЫН ҮНДЭС ГЭДЭГ МОДУН ХААНААС ЭХТЭЙ. МОНГОЛЫН ҮЁ ҮЁИЙН УВАЙГҮЙ ХАРАЛГАН ХААД НОЁДЫН ШУНАЛ МУНХАГЛАЛААС МОНГОЛ ҮНДЭСТЭН ГАЗАР НУТГИЙНХАА ГУРАВНЫ НЭГТЭЙ ҮЛДСЭН ЭНЭ МУНХАГЛАЛЫГ ӨНӨӨГИЙН МАХН-МАН ба АН ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГААГИЙН ТОД ЖИШЭЭ СУМЫН ДАРГА НЭРТЭЙ НОХОЙН ЦААНА ЭРХ БАРИГЧДААС ХЭН НЭГ НЬ БАЙЖ Л БАЙГАА… ҮНДЭС ЁЗООРООР НЬ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2023-12-07 66.181.161.24

Хн. Өмнө нь шалгаж байхгүй яасан юм бэ? Хормойг нь сөхөөд ирэхээр л одоо усанд оръё гэдэг. Энэ Монголын төр арай хэтэрхий болжээ. Бүгдээрээ нэг сайн дампуурцгаая! Улсаа дампууруулъя! Аль болох хурдхан. Энэ ерөөсөө бүрэн ялзралдаа орчихжээ. Уих-г тараая. Яамдыг татан буулгая. Засгийн газрыг огцруулъя. Шүүхийг татан буулга. Нүб-н энхийг сахиулагч цэргийг урьж эмх цэгц тогтоолгоё. Цэрэг цагдаагаа тараая. ОУВС-ийнхныг урьж төсвөө бариулъя.

Avatar

Нэргүй 2023-12-07 192.82.64.153

Газраас их юм гарна шүү хаа сайгүй аймаг сумдын газар олголтыг шалгах хэрэгтэй одоо энэ шинэ хот Хархоринд бол их но бий шүү мэдээлэл өгдөг апптай болмоор юм

Avatar

Нэргүй 2023-12-07 59.153.115.103

Монголын өнөөгийн дарга нарын жинхэнэ нүүр царай энэ л дэээ.

Avatar

Зочин 2023-12-07 103.212.116.155

Тус аймгийн газрын албаны удирдлага их буруутай.Тэд мэдэж байсан чмэдээгүй юм шиг дүр эсгээд өдийг хүрчээ.

Avatar

Нэргүй 2023-12-07 103.57.93.246

Тагнуулын ерөнхий газар гэж ажлаа хийдэггүй газар байх юм. Монголын газар нутгийг гадныханд зараад 10-аад жил болсон байхад нүдэн балай чихэн дүлий царайлаад ажлаа хийгээгүй, гэтэл энэ талаар тагнуул байтугай ард түмний дунд ч ийм шум мэдээлэл яваад л байсан шүү дээ. ТЕГ-т хариуцлага тооцдоггүй юм уу.

Avatar

Зочин 2023-12-07 202.126.89.3

Эзэмших ашиглах хоёр чинь өөр биздээ эзэмших эрх өгсөн бол хууль зөрчсөн л байнаштээ ашиглах бол нээлттэйштээ

Avatar

тогоо 2023-12-07 45.117.35.20

зөв. газрыг ухахаас өөрөөр ашиглах ямар хувилбар байдаг бол. Өмнөговиос ардчилсан намаас авах гээд гадаад хөрөнгө оруулалтаа үргээх вии. газаргүй монгол компанид гадаад хөрөнгө олдох уу. 2.т гхо ХХК д газар хэрхэн эзэмшүүлэх эрх зүйг хэрхэн бүрдүүлэх вэ

Avatar

Нэргүй 2023-12-07 188.162.254.101

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-12-07 139.5.217.105

Тагнуулынхан гэж нэг асар том байшинтай хоолны савнууд ажилаа зөв сайн хийгээсэй

Avatar

МАН чинь монголыг зараад дууслаа 2023-12-07 66.181.160.13

урд талын аймгуудын сумдууд зарагдаад, хятадууд бие биедээ хэдэн зуун гагаар зараад байна гээд хятадын сайт дээр явж байсан юмыг дэлгэж харуулсан хүмүүсийг хүүрэнсүгийг гүтгэсэн гээд барьж хорио биздээ. хүүрэнсүгийн томилсон засаг ноёдууд монголыг газрыг зараад дууслаа гэхэд худал мэдээ түгээсэн гээд хорио биздээ псдаа нар. одоо илчлэгдээд ирхээрээ нэг их юм мэдээгүй болж дүр эсгэж байдаг, лалрууд.

Avatar

Нэргүй 2023-12-07 103.212.117.152

хятадуудад нэг л сууршвал үерийн ус шиг орж ирнэ шүү хар малнуудаа хүн үер

Avatar

Нэргүй 2023-12-07 202.21.107.50

Хуулийн дагуу нээлттэй дуудлагаар эзэмших эрх (өмчлөх биш шүү) авсан бол яахав… Аан бас хэдий эзэмшүүлэх эрх өгсөн ч гэсэн 15-аас дээш жилээр байж хэрхэвч болохгүй!!! Бас зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй бол шууд ЦУЦАЛЖ чаддаг байх ёстой!!!

Avatar

Иргэн 2023-12-07 202.126.90.19

эх орноо зарсан нөхдөд хатуу хуулийн цээрлэл хүлээлгээрэй эх орныхоо төлөө тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн цэрэг

Avatar

Нэргүй 2023-12-07 103.57.93.246

Газар нутгаа гадныханд өргөн барих нь эх орноосоо урвасан хэрэг мөн.

Avatar

Даваа 2023-12-07 66.181.190.169

Засаг дарга нар буруутай тул арга хэмжээ тооцох нь зөв, мөн бүртгэлийн байгууллагын ажилтнууд яагаад ийм зүйлийг баталгаажуулав гэдгийг бас аьч үзэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-07 139.5.216.158

Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг Монгол Улсын хуулийн этгээд гэж үздэг учраас хятадын хөрөнгө оруулалттай тэдгээр 38 компанийг "гадаадын этгээд" гэж үзэхгүй ээ!!! Хуулиа үз л дээ, та нар!!

Avatar

Зочин 2023-12-07 202.55.188.91

Монгол улсын үндсэн хуульд гадаадын харъяат иргэдэд газар өмч лүүлж болохгүй гэж нэг мөр ойлгохоор хуульчилсан. Бусад бүх хууль үндсэн хуульд захирагдах ёстой юм л даа, хуваарийн хөлсний тагнуул минь!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж