Кишида эрх барих намын фракцаа алдахад хүрэв

Кишида эрх барих намын фракцаа алдахад хүрэв

Кишида эрх барих намын фракцаа алдахад хүрэв

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида улс төрийн сангуудын дуулианы улмаас эрх баригч Либерал ардчилсан нам дахь фракцынхаа даргын албан тушаалаасаа огцрохоор шийдсэн гэж ойрын эх сурвалж мэдэгдлээ. Кишида  улс төрийн намуудын хандив цуглуулах орлогоо дутуу тайлагнаж, улмаар нэмэлт орлогыг зарим хууль тогтоогчдод буцаан олгосон байж болзошгүй гэсэн шүүмжлэлд өртөж, Либерал ардчилсан нам шүүмжлэлтэй тулгараад байна.

Кишидагийн өмнөх хүмүүс ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаандаа ивээлд суурилсан улс төрөөс зайлсхийхийн тулд фракцынхаа удирдагчаас огцордог байсан. Харин Кишида 2021 оны аравдугаар сард Ерөнхий сайд болсноосоо хойш энэ албан тушаалыг хэвээр хадгалсаар байна.

Улс төрийн сангийн дуулианы дараа Кишида Лхагва гаригт намын удирдлагуудад хандив цуглуулах үдэшлэг зохион байгуулахаас татгалзахыг даалгасан. Гэвч эрх баригч нам олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авахын тулд түүнийг фракцаасаа гарахыг шаарджээ.

Кишида Ерөнхий сайд болсноос хойш Засгийн газрын зөвшөөрлийн үнэлгээ хамгийн доод түвшиндээ хүрч буурсан.

Улс төрийн сангуудын дуулианы тухайд Либерал ардчилсан намын бүлгүүд гишүүдээ сонгуулийн санхүүжилтээр хангаж, сайдын суудалд санал болгосон байдаг. Тус намын 370 гаруй гишүүний 80 орчим хувь нь нам доторх бүлэгт харьяалагддаг. Гэвч фракцуудын ийм чиг үүрэг нь хууль тогтоогчдод өөрсдийн бүлгээсээ яг яаж мөнгө авч, хэрхэн зарцуулж байгааг нь тогтооход бэрх учраас нууц хөрөнгө гаргах боломж олгосон гэж шүүмжлэгчид онцолж байна. Фракцууд хууль тогтоогчиддоо намын тасалбарын квотыг ихэвчлэн 20,000 иен гэж тогтоодог уламжлалтай гэж эрэн сурвалжлах эх сурвалжууд  мэдээлжээ.

Өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг байсан хамгийн том фракц 100 сая гаруй иенийн нууц хөрөнгө цуглуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж