Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит ХХ хуралдаан өчигдөр /2023.12.06/ болж, Урт цагааныг нийслэлийн өмчөөс хассан байна.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг Урт цагааны барилгын суурин дээр ногоон байгууламж барина гэж мэдэгдэв.
Нийслэлээс өнгөрсөн арваннэгдүгээр сард долоо хоногийн хугацаатай олон нийтийн дунд санал асуулга явуулахад 3262 хүн саналаа өгснөөс 3122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахыг дэмжсэн юм. Гэхдээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН намын төлөөлөгч нарын зүгээс “Урт цагааныг сэргээн завсарлах хэрэгтэй. 3262 иргэний санал бол нийслэлчүүдийг төлөөлөх хангалттай төлөөлөл биш. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байсан удаатай. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “3262 иргэний санал гэдэг бага биш. Урт цагааныг буулгах уу, хэвээр нь үлдээх үү гэдгийг НИТХ-аар дахин хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн. Гэвч Урт цагааныг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргаснаар нурааж, ногоон байгууламж барих болж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2023-12-07 66.181.187.182
Урт цагааныг нураагаачээ төв музей г нурааж болсон Юм чинь.балгас болсон байшин.. архичин алт мөнгөн дархан нуудаас юүнд айдгын
Зочин 2023-12-07 139.5.219.94
барилга барьвал түгжрэл ихсэнэ ногоон байгууламж тохьжилт хэрэгтэй
Сарангоо 2023-12-07 103.57.93.70
ногоон байгууламж чхдахгүй ээ..хэрэггүй тэнд нь хотын эрх мэджлтэнгүүд баар дэлгүүрээ бариад таарна.Ерөөсөө лТэндээ оёдлын ч юмуу нэг үйлдвр барь..Ногоон баыгууламж ёстой илүү ажил шүү..Манайд өөр Сонгино хайрхан дүүрэг бөянзүрх гээд дүүргүүдэд том том хашаалчихсан ажил яьагдаагүй гзрууд бна лээ.тэдгээрийг авч ногоон баыгулмжаа байгуулаа
Нэргүй 2023-12-07 66.181.188.127
зөв олон муухай бар
рилгаар юу хийнээ
Хотын уугуул иргэн 2023-12-07 66.181.179.106
Суурин амьдралын үнэ цэнэ, байшин барилгын үнэ цэнийг мэдэрч ойлгох сэтгэлээ, ухаан байрхуй бидний Монголчууд өрөвдөлтэй. Нөгөө л нүүдлийн сэтгэлгээ, хар амиа бодсон сэтгэлгээ, юмыг эвдэж нурааж байж сэтгэл амардаг гажиг сэтгэлгээ амь бөхтэй бөйна. Энэ нь бидний өдөр тутмын амьдралд байнга тулгарч байна. Жишээ нь, замын хөдөлгөөн, атаа жөтөөний тамын тогоо… Дуу нь хүртэл "Бид нар бүгдийн нураана…." гээд дуулдаг биздээ Монголчуудаа гэж…Гадныхны доог тохуу болж гүйцлээ…
Нэргүй 2023-12-07 203.98.76.4
Ногоон Байгууламэ нь дээрээ, НОГООН БАЙГУУЛАМЖ НЬ ЗӨВ ДЭМЖИЖ БНА
Нэргүй 2023-12-07 103.57.93.246
Ногоон байгууламждаа хөшөө л битгий барьж үзээрэй. Бас ажилладаггүй усан оргилуур хэрэггүй. Зүгээр л мод бут зүлэг цэцэг байхад л болно.
Нэргүй 2023-12-07 103.57.93.246
Ахуйн үйлчилгээ оффис олноор байрших төвд бус оршин суугчид ихтэй хороолол хотхонууд байрлах бүсэд байх нь зүйтэй.
Нэргүй 2023-12-07 202.21.108.61
зогсоол барь
Зочин 2023-12-07 76.220.74.140
Дэмжиж байна. Улаанбаатар хотод ногоон байгууламж ус агаар мэт хэрэгтэй байна. Дахиад ч ногоон байгууламжийг олноор бий болгох хэрэгтэй
Санчир 2023-12-07 202.55.188.35
маш зөв .олон жил хуульбус түрээслэж мөнгө угаасан дах .
Иргэн 2023-12-07 66.181.188.78
Дэмжиж бна
Хилчин 2023-12-07 202.21.107.88
Доор нь төлбөртэй автомашины зогсоол, дээр нь ногоон байгууламж барих хэрэгтэй.
Нэргүй 2023-12-07 103.57.95.68
Uhss atsniih ni tuuhen baishin…Zagvargui navsaisan
Нэргүй 2023-12-07 103.212.119.154
Болж дээ, итгэл алдахгүй л гэж найдаж байна шүү
Нэргүй 2023-12-07 202.9.46.88
цэцэрлэгт хүрээлэн болгоо
Нэргүй 2023-12-07 188.162.254.101
эхэлж гое ярьж хошгоруулаад дараа нь гое ондор байшин !!!!!!!!!!!
Zochin 2023-12-07 66.181.186.37
zuv nura
иргэн 2023-12-07 59.153.114.224
урт цагааныг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь зөв байх аа, хажуу хавьд нь 50-аад онд баригдсан хуучны байшингууд олноор бий, газар хөдлөлт гэх мэт гамшиг болбол толгой хоргодох цэцэрлэгт хүрээлэн байх шаардлагатай. Тэгээд ч тэр хавьд нь цэцэрлэгт хүрээлэн огт байхгүй.
Нэргүй 2023-12-07 66.181.180.61
зөв нуоааж цэцэрлэгт хүрээлэн болгосон нь дээр
Нэргүй 2023-12-07 66.181.183.28
Нураах хэрэгтэй…
Нэргүй 2023-12-07 66.181.177.117
Харамсалтай ч эрүүл байхын тулд ногоон байгууламж болгохоос дээ.
Зочин 2023-12-07 124.158.69.198
Хурдхаааан нураа!
Нэргүй 2023-12-07 202.9.46.46
Доторхи хүмүүсийг нь гаргах гэж 5-10 жил болно биз дээ.
Боги 2023-12-07 122.201.23.44
Хятадын барьж өгсөн Урт Цагаан ингээд байхгүй болжээ. одоо энэ тэнэг монгол дарга нар Төв номын санг нураанаа кккк
Хотын уугуул иргэн 2023-12-07 66.181.179.106
Хотын түүх, ой санамжийг ингэж санаатайгаар устгаж байдаг хаанахын ийм хорлонтой далд бодлого яваад байна. Улсын Төв музей, Санхүү эдийнг засгийн сургуулийн барилга, МУИС-ийн 4-р байр….гээд урт хар жагсаалт цуварсаар. Юутай гунигтай харамсамаар вэ.. Одоо тэгээд наад Ногоон байгууламж гээд байгаа газар чинь ёстой архичдын цуглардаг "тансаг" газар болох нь
зочин 2023-12-07 202.126.90.8
Урт цагаан,их сургуулийн аюутны байр зэрэг бол түүхэн барилга биш.Аль ч орны хот хөдөөгүй байдаг ердийн хэв загвартай, нурах хугацаа нь болсон,түр зуурын барилгууд. Харин хаад ноёд баячууд,төрийн хэрэгцээнд зориуд барьсан,үнэхээр уран гоё загвар чимэглэлтэй барилгууд улс бүрт бий. Манай орны хувьд богд хааны ордон гэх мэт.Нурах болсон барилгуудыг нурааж,оронд нь гоё загвараар өөрчлөх нь зөв.
Уугуул иргэн 2023-12-07 103.68.107.106
Хотын түүх гээд байгаа навсгар байшиндаа орж үзсэн үү?
баги 2023-12-07 122.201.23.44
за ингээд Урт Цагаан гдг сайхан нэр УБ-н амьдралаас устлаа. УБ дахиад түүхгүй 4-гч ертөнцийн хот болсоор
зочин 2023-12-07 202.126.90.8
Ардчилагчид гэх этгээдүүд эх оронч хүн болох гэж жүжиглэж байна.
Иргэн 2023-12-07 202.21.104.2
Хотын төвд байршилтай ийм сайхан талбайд амралт үйлчилгээний цогцолбор барихыг дэмжиж байна. Хамгийн гол нь газрын дор 2-3 давхар автомашины зогсоолтой байх нь туйлын зөв шийдэл. Хотын төвийн радиуст орж ирсэн хэн ч гэсэн машинаа тавьчихаад алхаад явчихаж болно. Зам хааж тавьсан энэ олон машин үгүй болно. Түгэжрэл багасна, агаар цэвэршинэ. Харин газрын дээрх байгууламжийг үндэсний хэв маягаар жуулчдад үзүүштэй байдлаар тохижуулах нь зөв. Гандангаас нааш нөгөө алдарт дүүжин тээврээ явуулбал гоё