"cadiaN"-ийг нэгтгэсэн "Liquid"-ийн шинэчлэлт амжилт дагуулах уу?

"cadiaN"-ийг нэгтгэсэн "Liquid"-ийн шинэчлэлт амжилт дагуулах уу?

"cadiaN"-ийг нэгтгэсэн "Liquid"-ийн шинэчлэлт амжилт дагуулах уу?

Цахим спортын хамгийн баялаг түүхтэй багуудын нэг болох “Liquid” баг “CS2”-ийн багтаа салхи оруулж байна. Тэд өнөөдөр/2023.12.07/ “Heroic”-ийн ахлагч “cadiaN” буюу Каспер Меллерийг багтаа нэгтгэснээ албан ёсоор зарлажээ.

“Heroic” багаас явах шалтгаанаа “cadiaN” тайлбарлахдаа “Миний ‘Heroic’ дахь сүүлийн өдрүүд хүсэл зорилгоор дүүрэн байсан ч баг доторх чөтгөрүүд, жижиг багуудад ялагдлаа. IEM Dallas-д MOUZ-д, Парисын хагас шигшээд GamerLegion-д, Кельнд Astralis-д ялагдсан. Бидний хожигдох ёсгүй гурван баг шүү дээ. Үүнээс л улбаалж, миний сонирхол өөрчлөгдөж, зарим зүйлсийг өөрөөр хийх сэдэл төрсөн. Бид дэлхийн номер нэг баг байсан ч надад тэгж санагдаагүй. Учир нь бид том тэмцээнүүдэд түрүүлээгүй шүү дээ. Би Кельн, Катовице, Мэйжорт түрүүлсэн гэж хэлэхийг хүссэн” гэжээ.

“Liquid” баг түүнээс гадна “Faze Clan”-аас “Twistzz” буюу Ван Далкен болон “paiN”-ээс “skullz” буюу Фелипе Медейрос нарыг багтаа авчээ.

“cadiaN” шинэ багийнхаа хоёр гол асуудлыг шийднэ гэж аналистууд харж байна. Нэгдүгээрт, мэдээж форм тааруу  байсан “oSee”-ийн орон зайг нөхөж, “awper”-ийн үүргийг гүйцэтгэх бол хоёрдугаарт, “nitr0”-ийн оронд багийн ахлагчийн гол ажлыг хийнэ.

“Liquid” багийн дасгалжуулагчаар бразил эрхэм “zews” буюу Уилтон Прадо ажиллана. Тус багийн бүрэлдэхүүнд “NAF”, “YEKINDAR”, “skullz”, “cadiaN” нар багтаж байна.

Тэд удахгүй тав дахь тамирчнаа танилцуулах биз.

“Liquid” хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сард сүүлийн томоохон амжилт үзүүлжээ. Тодруулбал, “BLAST Premier: World Final 2022” шигшээд “G2”-д ялагдаж, дэд аваргаар тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж