Пеле, Неймарын гэр болсон алдарт Сантос клуб “баларчээ”

Пеле, Неймарын гэр болсон алдарт Сантос клуб “баларчээ”

Пеле, Неймарын гэр болсон алдарт Сантос клуб “баларчээ”

Бразилын хөлбөмбөгийн Сери-А лигийн сүүлийн тойргийн тоглолтууд өнөөдөр/2023.12.07/ болж, аваргаар Палмейрас баг тодорчээ. Тэд 38 тойргоос 20 ялж, нийт 70 оноотойгоор түрүүлэв. Палмейрасын араас Луис Суарезын Гремио, Халкын Атлетико Минейро багууд удаалсан аж.

Тэгвэл суу алдарт Сантос баг түүхэндээ анх удаагаа дээд лигээс доош унаж, тааруу амжилтыг үзүүллээ. Хөлбөмбөгийн хаан гэгддэг Пеле, өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг Неймар, Реалын Родриго, цагтаа Европд гялалзаж явсан Робиньо, Зе Роберто нарын хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэж явсан тус баг энэ улирал 43 оноотой, 17 дугаар байрт бичигджээ.

Сантост дээд лигтээ үлдэх боломж байсан бөгөөд сүүлийн тойрогтоо Форталезаг заавал хожих даалгавартай байсан ч 1-2 гэсэн харьцаатай хожигджээ. Форталеза хожлын гоолоо 90+6 дахь минутад оруулж, түүхт Сантосыг доод лиг рүү илгээсэн аж.

Пелегийн эрин үед Сантосын нэр, алдар тив дэлхийгээр тархаж, 1950, 1960 онуудын үед Бразилын аваргаар зургаан удаа тодорч байсан түүхтэй. Мөн тэд 1962, 1963 онуудад Өмнөд Америкийн Аваргуудын лиг болох Копа Либертадорест түрүүлж байв.

Дашрамд дурдахад, Палмейрасыг аварга болоход 18 настай Эндрик хүү чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрбээр 11 гоол оруулжээ. Түүний хувьд Реал Мадридтай аль хэдийнэ гэрээ байгуулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж