Оросууд дайн хэзээ дуусахыг Путинаас асуухыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

Оросууд дайн хэзээ дуусахыг Путинаас асуухыг хүсч байна

Оросууд дайн хэзээ дуусахыг Путинаас асуухыг хүсч байна

Уламжлалт "Шууд шугам" нэвтрүүлгийн үеэр оросууд ерөнхийлөгч Владимир Путинаас Украины эсрэг явуулж буй өргөн цар хүрээтэй дайн хэзээ, хэрхэн дуусах вэ гэдгийг асуухыг хүсч байна. "Шууд шугам" нь Оросын ерөнхийлөгч утсаар ард иргэдтэйгээ холбогдон асуултад нь хариулдаг телевизийн нэвтрүүлэг бөгөөд үүгээр Путины рейтинг үнэлэгдэх нь бий. Гэхдээ асуулт асуух хүмүүсийг урьдчилан сонгож, хариултаа бэлдсэн байдаг гэх мэдээлэл байдаг.

"Левада" төвөөс явуулсан санал асуулгаар, оролцогчдын 21 хувь нь дайн хэзээ дуусч, оросууд ялж, энх тайван ирэх, тусгай ажиллагааны эцэст юу хожих, дайчилгаа хэзээ дуусахыг мэдэхийг хамгийн ихээр хүсч байна гэв. Санал асуулгад дайны холбогдолтой асуултууд бусдаас эн тэргүүнд тавигджээ. Түүнчлэн оролцогчдын найман хувь нь тэтгэвэр, түүний хэмжээ, тэтгэвэр авагчид хэзээ "сайн амьдрах" талаар Путинаас асуухыг хүсэв. Үүнээс гадна хямд орон сууц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролыг сонирхох хүмүүс ч байна.

Оролцогчдын долоон хувь нь цалин нэмэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар асуухыг хүсч байна. Өөр зургаан хувь нь Путин хэзээ засгийн эрхээсээ бууж, Оросын ирээдүйг хэрхэн төсөөлж байгааг сонирхов.

Оросын эдийн засаг, хөгжлийн ирээдүйн талаар санаа зовж байгаа нь оролцогчдын ердөө гурван хувь бол орон нутгийн асуудлыг шийдвэрлэхийг хоёр хувь нь сонирхож байна. Адил тооны хүмүүс гадаад бодлого, цагаачид, авлига хээл хахуулийн асуудалд санаа зовж байна.

Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 10 хувь нь удирдагчаас юу ч асуух хүсэлгүй, "Шууд шугам"-ыг үзэхгүй гэжээ.

Путин 2023 оны "Шууд шугам"-ыг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр  хийхээр төлөвлөжээ. "Шууд шугам"-ыг  2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг боловч 2004, 2012, 2020 онд өнжсөн.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж