Гамшигт үзэгдлээс 20 гаруй айлын гэр нурж, 8 сум цахилгааны хязгаарлалтад орлоо

Гамшигт үзэгдлээс 20 гаруй айлын гэр нурж, 8 сум цахилгааны хязгаарлалтад орлоо

Гамшигт үзэгдлээс 20 гаруй айлын гэр нурж, 8 сум цахилгааны хязгаарлалтад орлоо

Цаг агаарын аюулт үзэгдэл болж байгаатай холбогдуулан, Улсын онцгой комиссоос шуурхай мэдээлэл дамжууллаа.


Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Өчигдөр оройноос эхлээд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхины үзэгдэл явж байна. Өнөөдөр говийн аймгуудаар үргэлжилнэ. Өнгөрсөн шөнөөс эхэлсэн хүчтэй салхины хурд Ховд аймгийн Зэрэг, Дарви, Говь-Алтай аймгийн Тонхил зэрэг суманд секундэд 28-34 м хүрч, хүчтэй шуурсан үедээ 43 м секунд хүрч, цаг агаарын гамшигт үэгдлийн хэмжээнд хүрч байна. Өнөөдөр үргэлжлээд Гов-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Завхан, Булган аймгийн нутгаар үргэлжлээд цасан шуурга шуурах, говийн аймгаар шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээллийг түгээхээс гадна албаныхан бэлэн байдлаа хангаад ажиллаж байна.

Өнөөдөр 12.00 цагийн байдлаар Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймагт 20 гаруй айлын гэр нурсан, байшингийн дээвэр нурсан. Ховдын Манхан сумаас чиглэлтэй 35 кВт-ын цахилгааны тулгуур багана унасан мэдээллийн дагуу баруун бүсийн эрчим хүчний шуурхай албаныхан ажиллаж байна.

Хоёр тулгуур унасан. Өчигдөр мөн Увс аймгаас Ховд аймгийг хангадаг 110 кВт -ын цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарсныг шуурхай бүлэг гаран засварлаж байна. Хоёр аймгийн 8 сум цахилгааны хязгаарлалттай байна.

Гамшигт үзэгдлээс болж, зорчигчгүй суудлын тэрэг, ачааны автомашин унасан байна. Дуудлагаар ажиллаж байгаа онцгой байдлын албаныхан, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Онцгой байдлын албаны албан хаагчдын явж байсан машины салхины шил хагарч аюулгүй байдалд нь эрсдэл учирсан.

Өнөөдөр Монгол орны хойд бүс, говийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Зарим зам даваагаар зорчиход хүндрэлтэй болсон тул аймгууд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна.

Онцын шаардлагагүй бол өнөөдөр, маргаашдаа холын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулъя. Малчид, ард иргэдэд анхааруулахад өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг дор бүрнээ авахыг анхааруулъя гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж