Братиславт бас нэг хохирогч олдлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Братиславт бас нэг хохирогч олдлоо

Словакийн Братислав хотын нэгэн дүүрэгт гарсан буудалцааны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо найм болон өсөв. Цагдаа нартай буудалцах үеэр амиа егүүтгэсэн тэр бууч  энэ тоонд орж байна.

Мөн нь тэр 50 настай эрэгтэй зургаан хүнийг буудан хөнөөсөн гэж байв. Сүүлд нь түүний суманд оногдсон нэг хохирогчийг тагтнаас олжээ. Тэрээр буудлагын клубт ашигладаг цэнхэр өнгийн чихэвчтэй буурал үстэй хүн байсан ба даваа гаригийн өглөө Девинска Нова Вес гудамжны нэг байшинд орж дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэйг буудан хөнөөсөн байна. Дараа нь тэндээс гарахдаа бас нэг хүний хөнөөгөөд харагдсан хүмүүс бүрийн эсрэг буудаж эхэлжээ. Тэр алагдсан хүмүүс бүгд түүний гэр бүлийнхэн байсан бололтой. Цыган гаралтай хүн байсан бололтой.

Түүний бууны суманд нийт 15 хүн өртсөний дотор гурван настай хүүхэд байна. Гэмт хэрэгтний нэр хаяг, хэрэг үйлдсэн шалтгаан нь тодорхойгүй.

Словакийн Засгийн газар амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэлээ илэрхийлж гашуудлын өдөр зарлахаар ярилцаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж