"BTS": Цэрэгт явахад нь үдэж өгөхөөр ирэхгүй байхыг фэнүүдээсээ хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

"BTS": Цэрэгт явахад нь үдэж өгөхөөр ирэхгүй байхыг фэнүүдээсээ хүсэв

"BTS": Цэрэгт явахад нь үдэж өгөхөөр ирэхгүй байхыг фэнүүдээсээ хүсэв

"BTS" хамтлагийн "RM", "Jimin", "V", "Jung Kook" нар удахгүй цэргийн албаа хаах гэж байна. Хамтлагийн хамгийн ахмад гурван гишүүн хэдийнэ албаа хаагаад эхэлсэн билээ. "Yonhap" агентлагаас мэдээлснээр "RM", "V" нар ирэх Даваа гаригт цэрэгт явна. 

Тус хамтлагийн дэмжигчид залуусыг үдэж өгөхөөр цэрэг татлагын байрны гадаа цуглацгаадаг. Тэгвэл хамтлагийн гишүүд тэднийг үдэж өгөхөөр ирэхгүй байхыг шүтэн бишрэгчдээсээ хүсэв. Учир нь энэ нь цэргүүд болон тэдний ар гэрийнхэнд төвөг учруулж магадгүй гэж үзжээ.

"Бидэнд хүсэх зүйл байна. Тэр өдөр бидэнтэй уулзахгүй байвал талархах болно. Шүтэн бишрэгчдэд зориулсан албан ёсны арга хэмжээ байхгүй. Та бүхнээс зөвхөн халуун дулаан үгс хэлж, урам зориг хайрлахыг л хүсч байна. Бусад цэрэг болон тэдний эцэг эх тэнд байгаа. Тэдэнд төвөг учруулж болзошгүй" гэжээ. 

Өмнөд Солонгос улсыг техникийн хувьд Хойд Солонгостой дайтсан хэвээр байгаа гэж үздэг. Тиймээс хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18 сарын цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. "BTS" хамтлагийнхан цэргийн алба хаах эсэх талаар удаан хэлэлцсэний эцэст өнгөрсөн жил шийдвэр албажсан. Гэнэтийн завсарлага авч буйгаа зарласан мэдэгдэл нь олон шүтэн бишрэгчийг цочирдуулж байв. Гэхдээ хамтлагийнхан 2025 онд эргэн ирэхээ зарласан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж