"Хархорум" наадмаар 15 улсын 22 кино үзвэр толилуулна

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

"Хархорум" наадмаар 15 улсын 22 кино үзвэр толилуулна

"Хархорум" наадмаар 15 улсын 22 кино үзвэр толилуулна

"Хархорум" кино наадам өнөөдрөөс /2023.12.07/ нээлтээ хийж байна. Олон улсын кино наадмын үеэр буюу арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд нийт 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэр толилуулна. Тэдгээр нь Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг уран бүтээл багтаж байна. Харин наадмын уралдаант хэсэгт есөн орны 14 кино өрсөлдөж байгаа аж.

Наадмаар бүс нутгийн хил хязгаарыг давж, Төв Азийн эрч хүчит газар нутгийг өлгий болгон дэлхийн кино уран бүтээлчдийг нэгтгэх зорилготой. Ирэх 2024 оноос эхлэн уг наадмыг жил бүрийн арваннэгдүгээр сард тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Наадамд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээсэн уран сайхны кинонуудыг "Шилдэг уран сайхны кино", сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээсэн баримтат кинонуудыг "Шилдэг баримтат кино"-ны болон “Тухайн жилийн сэдвийн шилдэг агуулгатай кино” гэсэн гурван нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөх юм.

Энэ наадам нь жил бүр Монголын болон олон улсын шилдэг кино мэргэжилтнүүдийн ур чадварыг нэгтгэж, кино урлагийн дээд амжилтыг хамтдаа тэмдэглэх эхлэлийг тавина гэдгийг уран бүтээлчид онцолж буй.

  •  “Шилдэг баримтат кино”
  • "Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл"-ийн шагнал
  • Өрсөлдсөн бусад кино наадмын “Official selection”-ийн тэмдэг авна.

Энэ оноос зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадмын захирлаар Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал ажиллаж байна. Кино наадмын уран бүтээлийн бодлого эрхэлсэн захиралаар Н.Цогтбаяр болон Хөтөлбөр боловсруулагч нараар Н.Цогтбаяр,  Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк (Оскарын шагналт найруулагч), жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, хуульч Ч.Алтангэрэл нар ажиллана.

Мөн “Хархорум” олон улсын кино наадмын үеэр кино урлагийн сабарын уран бүтээлчдийг чадавхжуулах мастер класс, сургалтыг зохион байгуулна. Үүнд:

  • XII.08 “КИНО НААДАМД КИНО БҮТЭЭЛИЙГ БЭЛДЭХ НЬ” мастер класс
  • XII.09 “ХҮНИЙ ЭРХИЙГ КИНОГООР ХҮҮРНЭХҮЙ” сургалт
  • XII.10 “ХҮНИЙ ЭРХИЙГ КИНОГООР ТУНХАГЛАХУЙ” олон нийтэд зориулсан нээлттэй форумыг тус тус зохион байгуулна.

Наадамд Солонгосын алдарт найруулагч Чунг Жи Ян, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, продюсер, эвлүүлэгч Федерико Бежар, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар ирж оролцох юм. Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэх юм.

Ийнхүү “Хархорум” олон улсын кино наадам нь хүн төрөлхтний тэгш шударга эрхийн төлөө анхаарлаа хандуулсан шилдэг кинонуудыг үзэгчдэд толилуулахаар төлөвлөж байгаа төдийгүй наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Соёлын яам болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж