Монголын амбиц ба үнэлэмж!

Монголын амбиц ба үнэлэмж!

Монголын амбиц ба үнэлэмж!

Монголыг дотроос нь харвал болж бүтэж байгаа юм үнэндээ цөөхөн. Авлига хулгай, утаа угаар, стресс ядуурал, хямрал хомсдол гээд “мэдрэл муутгасан” олон мэдээнүүд дунд гялтайх мэдээ ганц хоёр сонсогддог. Тэрхүү гялтайх мэдээтэй ганц салбар нь гадаад харилцаа гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.

Гадаад харилцааны хувьд Монгол Улс харьцангуй ахицтай яваа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амбиц, харимз, характераас салгах аргагүй. Ерөөс Монголын Ерөнхийлөгч хэн болох, тэр хүн нь ямар үнэт зүйл, үзэл бодолтой байхаас манай гадаад харилцаа шууд хамаардаг. Х.Баттулгын үед  гэхэд Монгол Улс гадаадын 25 улсад суух Элчин сайдыг томилж чадахгүйд хүрсэн нь худлаа ч юм биш. Тэрчлэн гадаадад суух Элчин сайдын яамны ажилтнууд нь хар тамхи, конторбандын хэрэгт холбогдсон тохиолдол ч цөөнгүй.  Ямар ч байсан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа Монгол Улс урьд өмнө ирээгүй зочид гийчдийг хүлээж авах болсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешээс эхлээд 770 жилийн дараа Ромын пап Францис Монголд морилсон бол Францын залуу удирдагч Эммануэл Макрон энэ жилийн онцлох зочдын нэг байлаа. Гэх мэтчилэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баримтлаж буй “эвийг эрхэмлэсэн”, нээлттэй гадаад бодлогыг үр дүнд Монголын шүүгч Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдож байна.

Гаагийн шүүх нь төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэнэ. Хамгийн сүүлийн дуулиант шийдвэр гэвэл энэ оны гуравдугаар сард  Гаагаас Владимир Путин болон хүүхдийн эрхийн комиссар Мария Алексеевна Львова Белова нарыг баривчлах тушаал гаргасан бий.  Тэнд, Гаагт монгол шүүгч сонгогдож байгаагийн цаана мэдээж Ерөнхийлөгчийн улс төр явсан нь гарцаагүй. Нөгөө талдаа Монголын нэр хүнд, үнэлэмж ямархуу байгааг харуулсан үйл явдал гэхэд “тал зассан” болчихгүй байх. Учир нь, тус шүүхэд шүүгчээ томилуулахаар 114 улс өрсөлдсөнөөс 81 саналаар ийнхүү Олон улсын эрүүгийн шүүхэд анхны Монгол шүүгчээр сонгогдон ажиллахаар болжээ.  Үүний өмнө Азиас хоёр шүүгч сонгогдож байсан нь БНСУ, Японы шүүгч нар юм байна.

Мэдээж, жирийн шүүгч тэнд явж очоод сонгогдчихгүй нь ойлгомжтой.  2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхэд монгол хүний нэрийг дэвшүүлэх санаачилга гаргаж, бэлтгэл хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулжээ. Үүний үр дүнд монгол шүүгч олон улсын эрүүгийн хэргийг шүүхэд оролцох эрхтэй болсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх асар том амбицтай улстөрч. Хананд зургаа хадуулах биш түүхэнд нэрээ үлдээх хүсэлтэй явдгаа тэрбээр нуудаггүй.  Түүний үеийн гадаад харилцаа түүх болж үлдэх нь гарцаагүй ч байх. Үндсэндээ, У.Хүрэлсүхийн үед Ромын пап ирсэн, монгол хүн Гаагийн шүүгчээр томилогдсон гээд гадаад харилцааны түүхэнд бичигдэх ч биз.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй олон талт, тэнцвэртэй  бодлогын үр дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч байгаа нь, байр суурь бэхжиж буй нь сүүлийн үеийн гадаад, дотоодын айлчлалууд, бас үр дүнгээс нь харж болохоор.  Үндсэндээ, У.Хүрэлсүх үнэт зүйл, амбиц, нүүдэл, суудлыг нь товчхон дүгнэхэд “Тэр бол Монгол Ерөнхийлөгч” юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

matk 2023-12-07 194.233.91.251

Өнөөдөр би нэг бөөрөө зараад нэг жил болж байна, одоо ч гэсэн эрүүл саруул амьдрал минь мөнгөгүй бол мөнгөгүй бол фортис миний бөөрийг 760,000 доллараар худалдаж авсан нэг бөөрийг минь зарж, гэр бүлээ ядуурлаас гаргалаа.
fortis.hospital.in@gmail.com

Avatar

Сорооноо 2023-12-07 103.57.93.70

энэ ерөнхийлөгчийн талаар бичсэн нийтлэлййг уншаад иччихлээ.ийм арчаагүй зүйл яах гэж бичдэг бнаа.юмаа мэдэж тал засаачээ

Avatar

Сарнай 2023-12-07 103.57.93.70

гадаадруу олон явсаан.гадаадаас олон зочид ирсээн.Харамсалтайн Монголын ард түмний амьдхал дээшлээгүй Монгол орны баялагыг гадагш зөөх нөхцөл улам нарийн аргаар нэмэглсэн Ехөнхийлөгч Хүрэлсүх гуай улсынхаа төлөө ард түмнийхээ төлөө юу ч хийгээгүй.ээ чадах ч үгүйдээ.Өбрийнх нь мэдлэг боловсрол ухаан нтюь хүрэхгүй гэдгийг мэддэггүй цүнх баригч тал засагч бололтой догоо

Avatar

Иргнг 2023-12-07 103.57.94.45

Энэ этгээд Монголд их хор хүргэж байгаа Сайтын бичлэгийн агуулга нь дотроо яахав утаанд хордож байг, түгжирч байх, газар нутаг нь харь иргэдэд очиж л байх, Монгол орны цөлжилт хамаагүй .Гол нь гадаадад гоё харагдах гэсэн санаа юм шиг…Монгол бол дэлхийд үлэмж үнэлэмж бага орон…Бүүр 2 хөршийн хил залгаа муж ч биднээс хамаарахгүй Харин дотооддоо хүчирхэг байвал гадагш тэнээд явахгүй байхад л дэлхийн улс орнууд манайд ирнэ

Avatar

уншигч 2023-12-07 66.181.169.116

хамгийн аймаар нь утаа байна хавдар үүсгэдэг ч гэх шиг одоо яах ёстой вэ хүн эхлээд амьд эрүүл байж гэмээнэ тэр хулгай зэлгий төр самарсан тухайгаа ярих юм бишүү малнуудаа

Avatar

Нэргүй 2023-12-07 202.126.90.3

Ee MAH aas mungu avtsan ymu ish chaavaasda p**da

Avatar

Нэргүй 2023-12-07 202.55.188.120

б**с долоогч,

Avatar

Нэргүй 2023-12-07 103.80.210.246

siigtel s***h yumda

Avatar

Иргэн 2023-12-07 66.181.183.223

Энэ балайг сонгож гаргачаад одоо та хар араас нь муулж хуцаад яахавдээ. Гэмт хэрэгтэн бидний дээр заларцан ийм улсын мунхаг ардууд даа.Дахиад наад ардын намаа сонгоорой новшнуудаа

Avatar

Нэргүй 2023-12-07 103.57.93.246

АНУ ч монголоор "хүний гараар могой бариулах" мөн "могойд барьдаг мод" болгож оросын эсрэг турхирах нь л дээ. Энэ мэтээр утсан хүүхэлдэй бололгүй дотроо бодолтой дороо суурьтай байж төвийг сахих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-07 43.242.243.51

хүрэлсүхийн бөгсийг долоогч

Avatar

Нэргүй 2023-12-07 172.59.184.11

Mongol ulsiin gazar tuunii heblii ard tumenii umch gesen undsen huultai getel baylagiig gazar nutgiig ot energy resources busad companies London Toronto Hong Kong new York geed zaraad baylagiig ezed bolj Mongol humuusiin medlees garch ba uuniig zogsoo ot noogdol ashig geed 9 terbum iig hubaahad b**s gadnii ezed abch ba ene kolonchlold orson gesen ug

Avatar

Нэргүй 2023-12-07 139.5.217.131

Mongol ulsiin gadaad hariltsaa sain baigaa erunhiilugchiin huchin charmailt,gehdee ingej bosgoj irsen gadaad ner hundee ahiad unagachihgui avaad yavna gej neg mash chuhal ajil bn ene olon gadii zochidtoi uulzaj,ailchilj baigaagiin uchir utga ni yarij tohirson,amalsan bolgonoo ajil hereg bolgoh mash hariutslagatai ajluud bn uuniigee l mash sain anhaarahgui bol ajliin ailchlal,uulzaltiin ur dun baihgui bolj bur dordoh ch ayultai shuu

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

S AWI80955877

Avatar

Almaz 2023-12-07 66.181.184.127

Сүүлийн уур амьсгалын өөрчлөлтийн АНЭУ-д болсон хурал дээр сайн үг хэлж байна лээ. Би бол туслахууд нь маш сайн ажиллаж байна гэж бодсоон.

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.161.18

ерөнхийлөгч минь юм үзэж нүд тайлж гадаа дотоод аялаад л болж дээ> нэг ч гэсэн Монгол хүн аз жаргалтай байвал болоо доо төрийн минь сүлд ивээ 💩

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

ZYGAATSD DYRN SEKSEER80955877

Avatar

Зочин 2023-12-07 59.153.114.171

Монгол авилгал хулгайн диваажин болсон. Өөрөө ч тэргүүн авилгалч хулгайч болсон. Авилгал хулгай хийсэн ядаргаагаа гададад зугаалж тайлж байна. Нүүрсний том хулгайчдын нэг Ц.Элбэгдорж хулгай нь сөхөгдөөд ирэхтэй зэрэгцээд өөрийн өстөн Х.Баттулгыг сурсан зангаараа балбахын хажуугаар У.Хүрэлсүхэд тал засч байгаа юм биз дээ…

Avatar

Нэргүй 2023-12-07 202.21.107.66

Хүкэд элэнцгийн амбиц байхав дээ, Түгжил цаашаа нөхөр шүү дээ. Хэний зараал болж явдын болдаа зайлуул. Өөрийнх нь авьяас бол жүжиглэх, хулгайлах, завших, хорт бизнесдээ л амжилт гаргадаг хүн ш дээ. Хөөрхийг Эби хүртэл хошгируулж сумлаад байдгын бишүү.

Avatar

Нэргүй 2023-12-07 202.126.88.220

Энэ нэг сайхан жуулчинтай болжээ

Avatar

Нэргүй 2023-12-07 202.131.225.242

МУ үеийн үед гадаад бодлого харилцаагаа жанжин шугаманд барьж ирсэн. ЖЕНКО-гийн үед муудах биш дампуурсан. Хүн гэдэг үнэг шиг амархан мартдаг амьтан. Тер үед улс бүхэлдээ Мафи кино болж дууссан. Худлаа биш шүү Баттулга бол урвагч Оросын хүүхэлдэй. Хүк бол сайн муутай олон зүйл л байгаа. Гэхдээ гадаад харилцаа үнэхээр "ОНЦ" сайн байна. Энэ жанжин шугамаа бариад сайжруулаад байх хэрэгтэй. Ялангуяа одоо энэ цаг үед геополитикийн асар их эмзэг байна. Урд хойд гуравдагч бүгдтэй нь ижил нуанстай тогло

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.186.105

Баттулгын баасыг сайн цэвэрлэж, соёлтой, алсын хараатай ажиллаж, Монгол Улсын нэр нөлөөг өсгөж бнаа !

Avatar

Зочин 2023-12-07 103.10.23.189

Баттулга гэдэг энэ хүн муухай хүн бна, нүүрсийг машинаар хулгайлахын тулд төмөр замыг бариулаагүй юм бна гэж саяхан ойлгосон, шунал их арвинтай хүн бна. Энэ хүн ч гадаад хэл гэхээр Оросоор уншиж чаддаг үгүйг мэдэхгүй бна. Элбэгдоржийн үед гадаад харилцаа нь овоо яваад байх шиг харагдана, гэхдээ барилдахаасаа таахалзах нь илүү л болсон болов уу, хамтдаа зүтгэж явсан сайн найзыгаа нухуулсан гэдэгт бат итгэлтэй болоод удаж бна. Гадаадууд үүнийг сонсоогүй үлдэнэ гэж үү. Хэрэг хуучирдаггүй юм гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж