Завханы бөхчүүд хэзээ нэгдэж, нутгийн түмнээ баярлуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

Завханы бөхчүүд хэзээ нэгдэж, нутгийн түмнээ баярлуулах вэ?

Завханы бөхчүүд хэзээ нэгдэж, нутгийн түмнээ баярлуулах вэ?

Завхан аймгийн бөхчүүд “Даян” болон “Завхан” гэсэн хоёр дэвжээнд харьяалагдан хуваагдаад багагүй хугацаа үдлээ. Нутгийн зон олон нь ч үүнд ам сайтай байдаггүй. Ялангуяа өчигдөр “Pepsi-Алтан цом”-д Өмнөговь аймгийн багт ялагдсаны дараа Завханы бөх сонирхогчид, ард иргэд бөхийн холбоо болон бөхчүүддээ шүүмжлэлтэй хандаж эхлэв.

Яагаад хоёр дэвжээ нь нэгдэж, нийлэн хамтдаа бэлтгэл сургуулилалтаа хийн, амжилтад гаргаж болдоггүй юм бэ гэдэг дээр бөх сонирхогчид хариулт хүсч байгаа харагдана. Завханы бөхчүүд ч үүн дээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.

Улсын харцага Ш.Пүрэвгарьд “Сайн байцгаана уу? Бөхөд хайртай нутгийн ахан дүүсээ, миний хувьд ноднин алтан цомын барилдааны үеэр хоёр ч том бэртэл авсан учир энэ жил өнжсөн. Энд нэг зүйлийг тусгайлан хэлмээр санагдав. Бөхчүүд бидний ар амьдралын асуудлыг шийдэж өгч зөвхөн бэлтгэл хийх нөхцөлөөр хангаж өгдөг эрхэм ах Д.Дагвадорж бидний барилдааны ялагдалд ямар ч буруугүй. Завханы олон сайхан бөхчүүдийг дэмжиж сэтгэл зүрхээ зориулдаг эрхэм шүү дээ. Хоёрдугаарт дэвжээг нэгтгэх уулзалт Даян дэвжээний хамт олон хийсэн шүү дээ. Алтан цомын барилдаанд оролцож чадаагүйд уучлаарай, бөхөд хайртай ах дүүс минь .Цаашид илүү их хичээх болно оо” гэв.

Улсын харцага Т.Дүгэрдож “Сайн байцгаана уу? Завханчуудаа. Юуны өмнө Өмнөговь аймгийн багт ялагдсандаа багийн гишүүдийн өмнөөс уучлал хүсье. Даян дэвжээний зүгээс Завхан дэвжээнийхэнтэйгээ нэгдэх туйлын сонирхолтой хэд хэдэн удаа санал тавьж байсан. Шулуухан хэлэхэд Ш.Жаргалсайхан гарьд мэтийн 1-2 хүнээс болоод нэгдэж чадахгүй байна. Ер нь манай аймагт нутгийн зөвлөл, бөхийн холбоо гэж байдаг юм уу? Байхгүй байх гэж бодож байна. Ирээдүйтэй нэг ч залууг дэмжээд цалинжуулаад явдаг хүн дэвжээний захирлаас өөр алга даа. Завханы бөхийн ирээдүйг бодож л байгаа бол ар амьдралдаа санаа зоволгүй зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулахад дэмжлэг хамгийн чухал. Мөн 2020 онд Ш.Пүрэвгарьд бид хоёрыг начин болоход аймгийн засаг дарга асан Батсайхан олон түмний өмнө ЗДТГ арав, арван сая төгрөгөөр шагналаа гээд хулхидаж л байсан. Цол авсан бөхчүүдийг ард түмэн тоймгүй их мөнгө аваад баяжлаа гэж хардаг байх” гэлээ.

Даян дэвжээний тэргүүн Д.Дашзэвэг “Нэгдүүлээд аваад явах хүн байвал миний хувьд өгөхөд бэлэн шүү. Надад хувийн сонирхол ,улс төрийн сонирхол алга. Зөвхөн надаас зарлага гардаг болохоос өөр надад бөхчүүдээ ашиглах хувь хүний хувьд шаардлага байхгүй. Нэгдүүлэх гэж хоёр гурван удаа уулзалт хийсэн ч болоогүй. Нутгийн зон олон минь сайн ойлгоорой. Хувь хүний хувьд нутгийн олон түмнээ хагаралдуулах хүсэл сонирхол алга. Чадлаараа дэмжээд явж байгаа л гэж хувьдаа бодож явдаг. Харин биднийг дэмжиж урам хэлдэг нь ховор. Дэвжээг аваад явахад ямар их хүч хөдөлмөр байдгийг ойлгодоггүй байх. Сайн барилдвал хөөрөад магтаад л байдаг. Муу барилдах юм бол бараг газар дор оруулах шахах юм” гэжээ.

Завхан бол хүчтэний өлгий гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүхт аварга, арслангуудаас эхлээд төрийн наадмын үзүүр түрүү булаалдаж байсан гарьдууд, өнөө цагт цахиур хагалж буй заан, харцага, начин цолтнууд бий. Харамсалтай нь, нэгдэж, нийлэх тал дээрээ өдийг хүртэл шийдэлд хүрэлгүй наадам дөхөхөөр Сүүж ууланд хоёр галд гарах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж