"Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн буруутай этгээдүүдийг шалгуулна"

"Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн буруутай этгээдүүдийг шалгуулна"

"Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн буруутай этгээдүүдийг шалгуулна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2023.12.07/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.ЗОЛБАЯР:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хоёрт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гуравт Монгол Улсын үндэсний эв нэгдэл гэсэн асуудал багтдаг. Сүүлийн үед УИХ дээр нэгэн ноцтой мэдээлэл яригдаж, олон нийтийг цочирдууллаа.  Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг  илтэд зөрчсөн асуудал яригдлаа.

Монгол Улсын Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудалд Ерөнхийлөгч онцгойлон анхаарч энэ асуудлыг Засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагыг яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм. Энэхүү байр сууриа Засгийн газарт чиглэл болгон өгч байгаа юм.

Засгийн газарт өгсөн чиглэлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа

Газар эзэмшилт ашиглалтыг шалгах тухай. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар  Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсн байдаг.  Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь Монгол Улсын төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт мэдээлэл нотлогдож гаргаж тавилаа.  Иймд Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт ашиглалт бүртгэл, түүний хяналтын асуудлаар хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэлээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын үеэр нэг ноцтой мэдээлэл өгсөн. Өмнөговь аймаг Монгол Улс дотроо муж болчихсон байна гэж. Эл асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж Монгол орны өнцөг булан бүрт яг адилхан ижил тэгш үйлчлэх ёстой.

Аль нэгэн аймаг, аль нэг сум, дүүрэгт тэр хууль хэрэгжинэ, хэрэгжихгүй гэсэн асуудал байхгүй. Тийм эрх зүйт төртэй Монгол Улсад амьдарч байгаа.  Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч “Хэрхэвч ийм зүйл байж болохгүй” гэдэг байр суурьтай байгаа.

Өмнөговь аймаг бол Монгол Улсын гол орлогыг бүрдүүлэгч стратегийн чухал ач холбогдолтой аймаг. Өмнөговь аймгийн өнөөдрийн нөхцөл байдал байгаль орчны хувьд ихээхэн доройтсон. асар хүнд байдаг. Энэ аймагт онцгой анхраарал хандуулах ёсой гэж  Ерөнхийлөгч үздэг. Бороо орохоо больсноос хөрсний доройтол, бэлчээрийн доройтол  эрчимжсэн. Цөлжилт газар авсан. Малчин өрхийн тоо багассан. Өмнөговь аймаг Монгол Улсын өмнөд хилийг дамнан оршдог. Өмнөд хил эзгүйрэх аюултай, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аюул чимээгүй ирж байгаа.  Байгаль орчны доройтлыг нөхөн сэргээхүй бол цаашдаа энэ асуудал хүндэрхээр байгаа гэдэгт Ерөнхийлөгч санаа зовниж явдаг.

Өмнөговь аймагт “Оюутолгой” компани, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Олон тооны мод тарих амлалт өгсөн бадйаг, энэ ажлаа цаг хугацаандаа хийгээд явах ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2023-12-07 66.181.169.116

өнөөдөр сэрсэн юм шиг битгий ингэж жүжиглэ та нар энэ бүх асуудлыг мэдэхгүй байсан гэж хэн үнэмших юм сонгууль болох гээд яах ч аргагүй хэсэгхэн юм гаргаж ирж шоудаж байгаа юм бишүү энэ улсын газар нутаг чинь тэр чигтээ хятад хүмүүсийн гарт орчихсон юм бишүү бүх газраа гишгэх газаргүй болтол лиценз нэрээр хувааж өгчихөөд одоо битгий хуцаарай зэвүүн амьтад газаргүй бол тэгээд монгол дуусаа

Avatar

Түгжрэлийн хууль явахгүй юм байна. Монгол улс нэгдмэл 2023-12-07 49.0.140.26

Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж Монгол орны өнцөг булан бүрт яг адилхан ижил тэгш үйлчлэх ёстой.

Аль нэгэн аймаг, аль нэг сум, дүүрэгт тэр хууль хэрэгжинэ, хэрэгжихгүй гэсэн асуудал байхгүй. Тийм эрх зүйт төртэй Монгол Улсад амьдарч байгаа. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч “Хэрхэвч ийм зүйл байж болохгүй” гэдэг байр суурьтай байгаа.

Avatar

Нэргүй 2023-12-07 202.126.89.119

Өчигдөр, уржигдар явагдсан "Нүүрсний сонсгол"-ыг ТВ-ээр үзсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 38 АА-н нэгжид газар эзэмшүүлсэн гэдэг асуудал яригдаж байна лээ. Хууль зүйн сайд Энхбаяр үүнийг "МУ-ын газар нутгийг хятадуудад эзэмшүүлсэн байна" гэж буруутгаж байна. Гэтэл МУ-ын хуулийн дагуу МУ-д байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компанийг "гадаадын этгээд" биш, "Монгол Улсын хуулийн этгээд" гэж үздэг тул "гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн" гэж тооцохгүй!!!

Avatar

почин 2023-12-07 202.9.40.90

Наад нийёлэлийн газрын луймараа ч нэг ёайн шалгахад гэмгүй дээ.Нэг Монгол ххүхний нэрэн дээр өч төчнөнөн га газар авчихсан хуурамч гэрлэлттэй хятадууд дүүрсэн байгаа байх шүү.

Avatar

иргэн 2023-12-07 202.9.46.189

Энэ арай дэндэнээ….Монгол улс Тажикстан улс шиг болоход ойрхон болжээ…… Төрийн 3 өндөрлөг юу харж, сонсож байсан юм бэ?…. ҮАБ-н нүд чих болсон тагнуулын алба хаачив???

Avatar

Нэргүй 2023-12-07 202.21.114.170

jujig2

Avatar

Иргэн 2023-12-07 82.144.201.2

ЕОӨНХИЙЛӨГЧ САНАА ИХ ЗОВЧ БГАА ГЭНЭЭ, ХАРИН ЭСРЭГЭЭ САНАА НЬ ТАЙВШИРЧ БГАА ЮМ БИШ ҮҮ.
АСУУДЛЫГ БОГИНО ХУГАЦАА ЗААЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨХ ЁСТОЙ, ЗАРЛИГА ГАРГАЖ Ч БОЛОХ БАЙСАН БОЛОВ УУ. АСУУДЛЫГ ХОЙШ НЬ ТАВЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.!!!!

Avatar

Иргэн 2023-12-07 66.181.181.53

Өмнөговиос сонгогдсон иргэдийн төлөөлөгч болох УИХ- ын гишүүдийг нэн даруй хөөж явуул. Хариуцлага хүлээхгүй дарга нар Монголд хэрэггүй.
.

Avatar

Хүрэлсүх 2023-12-07 66.181.191.106

1 га 1 тэрбумаар зарагдсан байсан. Одоо цуцлангуут Хятад компаниуд мөнгөө нэхнэ өгөхгүй гэвэл тэд ЗГ таа хандана. 2019 онд БНХАУ хилийн чанад дахь өөрийн хөрөнгийг цэргийн хүчээр хамгаалах хууль баталаад хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр 2 сонголт байна. 1-т энэ их мөнгийг улсын төсвөөс гаргаж БНХАУ н компаниудыг хохиролгүй болгох. 2-т БНХАУ монгол дахь хөрөнгөө хамгаалж цэрэг оруулах

Avatar

Нэргүй 2023-12-07 59.153.113.146

болж дээ жинхэнэ урвагч бол газар өгсөн засаг дарга түүний ард байгаа түшмэд. нэр устай , авсан өгсөнтэй нь зарлаарай. хулан юуных нь урвагч байхав дээ хулгайчуудын дэргэд

Avatar

ХУУЛЬЧ 2023-12-07 202.9.46.169

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ГАЗАР ӨМЧИЛДӨГ ЭРХ,,,,, ЗӨВХӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХЭЖЭЭ ХЯЗГААР ГАЗАР ӨМЧЛӨХ ТУХАЙ ЗАСАН НЬ .,,,,ХАРИН МОНГОЛД ИРГЭН,ГАДААДЫН АЖ АХУЙ НЭГЖ,БАЙГУУЛЛАГА,,, ГАЗАР ЭЗЭМШИДЭГҮЙ ТЭР БҮҮ ХЭЛ ӨВ ЗАЛГАМЖИЛДАГҮЙ Л ДЭЭ. ,,ХАРИН МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ,,,УЛСЫН БҮТГЭЛД МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭР БҮТГЭГДСЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД,,, ГАЗАР ЭЗЭМШИХ ,,,АШИГЛАХ ТУХАЙ ЭРХИЙН ЗОХИЦУУЛАЛТ ТОДОРХОЙ БИШ БОЛОХООР МАРГААН ҮҮСГЭЖ ГЭЖ ОЙЛГОВ .

Avatar

хүүрэнсүг чинь зарчихсан байна, тэр засаг ноёд бүгд хүүрэнсүгийн томилсон хулгайчууд 2023-12-07 66.181.160.84

урд талын аймгуудын сумдууд зарагдаад, хятадууд бие биедээ хэдэн зуун гагаар зараад байна гээд хятадын сайт дээр явж байсан юмыг дэлгэж харуулсан хүмүүсийг хүүрэнсүгийг гүтгэсэн гээд барьж хорио биздээ. хүүрэнсүгийн томилсон засаг ноёдууд монголыг газрыг зараад дууслаа гэхэд худал мэдээ түгээсэн гээд хорио биздээ псдаа нар. одоо илчлэгдээд ирхээрээ их юм хуцаж байдаг лалрууд.

Avatar

иргэн 2023-12-07 66.181.190.80

Бүхэл бүтэн нэг Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Улс орныхоо Аймаг сум, Газар нутгийг галдныханд тэр чинээгээр нь эзэмшүүлсэн ноцтой Асуудлыг сая гэнэт мэдэцгээж байна гэхээр юу гэж ойлгох вэ,,,,

Avatar

зочин 2023-12-07 192.82.64.167

Энэ ганц Өмнөговь биш ээ олон газар ийм байгаа. Ил болж байгаа нь сайн хэрэг, илрүүлээд ярихаар маш хурдан холдуулчихдаг, 2018 онд л үзчихээд ярьсан сүүлдээ амаа мэдээрэй гэдэг занагддаг л болсон. Ил хэлчихсэн нь дээр яршиг

Avatar

иргэн 2023-12-07 103.212.116.22

Үнэн бол дэнджээ. Ямар бодлого сэтгэл зүйтэй дарга нар вэ. Бусад аймаг хотод ижил юм болсон байх вийдээ. Нийт иргэддээ тулж ажиллахгүй бол хүмүүсийн ухамсар ямар байгаагийн илрэл шүү. Хүн бүр нутаг орондоо санаа тавиасай, төр засаг түүнийг нь дэмжээсэй билээ. Алсаас хийгээд байгаа хурал зөвөлгөөн хүндээ хүрэхгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

SEXSEER TAICHI80955877

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.180.145

америкийн нэг геостратегич хятадууд монголыг худалдаад авч бна.майнголиа гэж байсан даа.монголчууд загасан ой санамжтай гэдэг нь үнэн шүү

Avatar

Нэргүй 2023-12-07 202.126.89.179

Хүүкээ 5-6 жил төрийн өндөр албан тушаал хашиж байж одоо мэдээж байгаа юмуу арайчдээ бидний төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэсэн яасан вэ бидний мөнгөөр гадаад зугаалж байхаар өөрийн чинь нам улс орныг зараад дууслаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж