"Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн буруутай этгээдүүдийг шалгуулна"

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

"Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн буруутай этгээдүүдийг шалгуулна"

"Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн буруутай этгээдүүдийг шалгуулна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2023.12.07/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.ЗОЛБАЯР:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хоёрт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гуравт Монгол Улсын үндэсний эв нэгдэл гэсэн асуудал багтдаг. Сүүлийн үед УИХ дээр нэгэн ноцтой мэдээлэл яригдаж, олон нийтийг цочирдууллаа.  Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг  илтэд зөрчсөн асуудал яригдлаа.

Монгол Улсын Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудалд Ерөнхийлөгч онцгойлон анхаарч энэ асуудлыг Засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагыг яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм. Энэхүү байр сууриа Засгийн газарт чиглэл болгон өгч байгаа юм.

Засгийн газарт өгсөн чиглэлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа

Газар эзэмшилт ашиглалтыг шалгах тухай. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар  Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсн байдаг.  Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь Монгол Улсын төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт мэдээлэл нотлогдож гаргаж тавилаа.  Иймд Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт ашиглалт бүртгэл, түүний хяналтын асуудлаар хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэлээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын үеэр нэг ноцтой мэдээлэл өгсөн. Өмнөговь аймаг Монгол Улс дотроо муж болчихсон байна гэж. Эл асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж Монгол орны өнцөг булан бүрт яг адилхан ижил тэгш үйлчлэх ёстой.

Аль нэгэн аймаг, аль нэг сум, дүүрэгт тэр хууль хэрэгжинэ, хэрэгжихгүй гэсэн асуудал байхгүй. Тийм эрх зүйт төртэй Монгол Улсад амьдарч байгаа.  Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч “Хэрхэвч ийм зүйл байж болохгүй” гэдэг байр суурьтай байгаа.

Өмнөговь аймаг бол Монгол Улсын гол орлогыг бүрдүүлэгч стратегийн чухал ач холбогдолтой аймаг. Өмнөговь аймгийн өнөөдрийн нөхцөл байдал байгаль орчны хувьд ихээхэн доройтсон. асар хүнд байдаг. Энэ аймагт онцгой анхраарал хандуулах ёсой гэж  Ерөнхийлөгч үздэг. Бороо орохоо больсноос хөрсний доройтол, бэлчээрийн доройтол  эрчимжсэн. Цөлжилт газар авсан. Малчин өрхийн тоо багассан. Өмнөговь аймаг Монгол Улсын өмнөд хилийг дамнан оршдог. Өмнөд хил эзгүйрэх аюултай, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аюул чимээгүй ирж байгаа.  Байгаль орчны доройтлыг нөхөн сэргээхүй бол цаашдаа энэ асуудал хүндэрхээр байгаа гэдэгт Ерөнхийлөгч санаа зовниж явдаг.

Өмнөговь аймагт “Оюутолгой” компани, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Олон тооны мод тарих амлалт өгсөн бадйаг, энэ ажлаа цаг хугацаандаа хийгээд явах ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж