Женни найз залуугаасаа салжээ

Женни найз залуугаасаа салжээ

Женни найз залуугаасаа салжээ

"Blackpink"-ийн Женниг "BTS"-ийн "V"-тэй болздог гэх цуу яриа байсан. Тэгвэл К-попын томоохон төлөөлөл болсон хоёрыг саяхан салсан гэж эх сурвалж мэдээллээ. Женни, "V" нар өнгөрсөн жил Чежү арал дээр цагийг хамтдаа өнгөрөөсөн тухай мэдээлэл анх гарч байсан. Түүнчлэн энэ оны тавдугаар сард тэдний Парист болзож байгаа бичлэг нь цацагджээ. "BigHit Music" болон "YG Entertainment"-аас тэдний талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

"V"-ийн тухайд ирэх Даваа гаригт хамтлагийн гишүүн "RM"-ын хамтаар хугацаат цэргийн албанд мордоно.

Дашрамд дурдахад, "Blackpink"-ийн "YG Entertainment"-тай байгуулсан долоон жилийн гэрээ дууссан тул хамтлаг цаашид хэрхэх тухай асуудал шүтэн бишрэгчдийн анхаарлын төвд байв. Тэгвэл "YG Entertainment" Лхагва гаригт хамтлагийн дөрвөн гишүүн дөрвүүлээ гэрээгээ сунгахаар болсныг мэдэгджээ.

"Удирдах зөвлөл хамтлагийн дөрвөн гишүүнтэй гэрээгээ сунгах хэлцэлд хүрч чадлаа. Бид сайтар ярилцсаны эцэст гүн итгэлцэлд тулгуурлан хамтлагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэрээг шинэчиллээ. Маш их баяртай байна. Хамтлагийг дэлхийн хөгжмийн зах зээлд улам тодоор гялалзуулахын төлөө чадах бүхнээ хийх болно" гэж "YG Entertainment" мэдэгдлээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-07 103.212.119.154

Үерхээгүй байж бас дураараа салсан гэж шуугицгааж байна. Ямартаа ч нэг сайн мэдээ нь одоо ахиж дагаж. зураг эвлүүлж, залхааж зовоохгүй л юм байна. Болж дээ.

Avatar

Нэргүй 2023-12-07 202.21.108.61

женни гэж хүүхэн найз залуугаасаа салсан юм байна. Гэхдээ хэнд хамаатай гэж?

Avatar

Нэргүй 2023-12-07 202.9.46.150

Who cares

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

S XN80955877

Avatar

Нэргүй 2023-12-07 103.212.119.154

компани нь түүний төлөө ажиллаж эхлэжнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж