"Blackpink"-ийн Женниг "BTS"-ийн "V"-тэй болздог гэх цуу яриа байсан. Тэгвэл К-попын томоохон төлөөлөл болсон хоёрыг саяхан салсан гэж эх сурвалж мэдээллээ. Женни, "V" нар өнгөрсөн жил Чежү арал дээр цагийг хамтдаа өнгөрөөсөн тухай мэдээлэл анх гарч байсан. Түүнчлэн энэ оны тавдугаар сард тэдний Парист болзож байгаа бичлэг нь цацагджээ. "BigHit Music" болон "YG Entertainment"-аас тэдний талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
"V"-ийн тухайд ирэх Даваа гаригт хамтлагийн гишүүн "RM"-ын хамтаар хугацаат цэргийн албанд мордоно.
Дашрамд дурдахад, "Blackpink"-ийн "YG Entertainment"-тай байгуулсан долоон жилийн гэрээ дууссан тул хамтлаг цаашид хэрхэх тухай асуудал шүтэн бишрэгчдийн анхаарлын төвд байв. Тэгвэл "YG Entertainment" Лхагва гаригт хамтлагийн дөрвөн гишүүн дөрвүүлээ гэрээгээ сунгахаар болсныг мэдэгджээ.
"Удирдах зөвлөл хамтлагийн дөрвөн гишүүнтэй гэрээгээ сунгах хэлцэлд хүрч чадлаа. Бид сайтар ярилцсаны эцэст гүн итгэлцэлд тулгуурлан хамтлагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэрээг шинэчиллээ. Маш их баяртай байна. Хамтлагийг дэлхийн хөгжмийн зах зээлд улам тодоор гялалзуулахын төлөө чадах бүхнээ хийх болно" гэж "YG Entertainment" мэдэгдлээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ